Хайх

Кутюр загварын долоо хоног: Elie Saab, хавар-зун 2017

Кутюр загварын долоо хоног: Elie Saab, хавар-зун 2017

Лос-Анжелес рүү нүүсэн эртний Константинополь хот

Text: Buro.Mongolia


Зураг:

Кутюр загварын хавар-зун 2017 улиралд дорнын сэдвээр мэргэшсэн дизайнер Эли Сааб биднийг алтаар булж, эзэн хаан Агуу Константины хүлээн авалтад урин авчирлаа.

Эли Саабын урласан титэм, гоёл чимэглэл, газар хүрсэн урттай даашинз, нарны шил гэх зэрэг бүх зүйлс алтаар бүрхэгдсэн байв. Анх харахад түүний загварууд зөвхөн төгс биетэй модель бүсгүйд зориулагдсан мэт санагдаж болох ч үнэн хэрэгтээ дизайнер хувцаснуудыг ямар ч галбиртай эмэгтэйд сайхан зохихоор бодон хийжээ. Тэр уг зорилгодоо хүрэхийн тулд өргөн ханцуй, сул эсгүүртэй нөмрөг ба бэлхүүс тодотгох бүс гэх ухаалаг деталиуд цуглуулгад оруулсан байгаа. Тиймээс хэрвээ та Месопотамийн гүнж болохыг хүсвэл Эли Саабын шинэ загваруудыг заавал ч үгүй сонирхоод үзээрэй.

Үндсэн элементүүд: Атлас, торго ба органзагаар хийгдсэн урт даашинзууд, алтан гоёл чимэглэл ба хээ хатгамал.

Үс засалт ба нүүр будалт: Дорнын өнгө аястай анхаарал татам контур ба нүдний тень, зөөлөн контуринг ба бага зэрэг гялалзсан уруул.

Үндсэн өнгөнүүд: Алтан, биеийн ба цөцгийн өнгө, цайвар цэнхэр, цэнхэр, ягаан.

Стилистик аргачлал: Алтан наалт ба хээ хатгамал, гар, мөрийг нуун дарагдуулах өргөн ханцуй ба нөмрөг.

Аксесуар: Даашинзтай хосолсон ижил өнгийн атласан үсний боолт, том хэмжээтэй ээмэг ба бугуйвч, нимгэн бүс, алтлаг бүтэцтэй жижиг клач цүнх.

Бүтээлч санааны эх үүсвэр: Византийн эзэнт гүрэн, 1940, 1950-аад оны хар цагаан кино урлаг, Бетти Дрейпер.

цааш үзэх