Хайх

Кутюр загварын долоо хоног: Elie Saab, намар-өвөл 2016

Кутюр загварын долоо хоног: Elie Saab, намар-өвөл 2016

Ээжийн үр

Text: Buro.Mongolia


Зураг:

Дизайнер Эли Сааб Нью-Йорк хотоос бүтээлч санаа авч, хамгийн шилдэг, хайр цацруулсан онцгой цуглуулга танилцууллаа

Ливаны дизайнер Эли Сааб энэ удаад зөвхөн нас бие гүйцсэн бүсгүйчүүд гэлтгүй, мөн өхөөрдөм хүүхдүүдэд зориулсан кутюр шоу үзүүлж, хүрэлцэн ирсэн зочдын сэтгэлийг хөдөлгөөд авлаа. Бяцхан охид гүнжийн мэт харагдах хөвсгөр, гялалзсан, мөрөөдлийнхөө даашинзыг өмсөж, ижилхэн хэв маягаар хувцасласан "ээжийнхээ" хамтаар тайз дээр гарч ирлээ. Саабын нэрийн хуудас болсон жижиг гялалзсан чимэглэлүүдээр бүрхэгдсэн, биеийн өнгөтэй, торон даашинзууд цэцэгс, шувууд ба зүрхэн хэлбэрийн хатгамлаар баялаг байж, том ба жижиг хувилбараар бүтээгдсэн байлаа.

Бүсгүйчүүдэд зориулагдсан загваруудын хувьд гэвэл гуя хүртэл үргэлжлэх хажуугийн оноо, гурвалжин дүрс бүхий гүнзгий зүсэлттэй цээж, ил гарсан нуруу, тэгш бус хормой гэх зэрэг илүү тачаангуй элементүүдээр дүүрэн байлаа. Дизайнер энэ удаагийнхаа цуглуулгыг бүтээхдээ Нью-Йорк хотоос бүтээлч санаа авсан бөгөөд түүнд энэ хотын архитектур ба шувууд юу, юунаас илүү гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн аж. Chrysler цамхагийн орой дээрх шаталсан титэм даашинзуудын нөмрөг ба хормойг чимж, хотын хамгийн өндөр барилгуудын гэрэлтэх цонхнууд мөн хээ болон буусан байв. Харин тэмээн хяруулын өдөөр бүрхэгдсэн хамба хилэн, мөн шувуудын дүрстэй гялалзсан хатгамалтай хагас гэрэлтэх торон даашинзууд Нью-Йорк хотын тэрхүү дэгжин, тансаг амьдралын хэв маягийг шингээсэн мэт харагдлаа.

 

 

цааш үзэх