Хайх

MPDU Digital Fashion Week: Michel & Amazonka “Сайн байна уу” цуглуулга

Зураг авалтыг бүхэлд нь гар утсаар хийжээ

Text: Buro.Mongolia


Нүүр будалт: О.Наранбилэг,
Anara's Makeup

Бичлэг: Kito
Зураг: О.Төмөрбаатар

Michel & Amazonka дижитал загварын долоо хоногийн хүрээнд цуглуулгаа цоо шинэ, бүтээлч байдлаар танилцуулж байна. Тэд цуглуулгынхаа зураг авалт, видеог анх удаа мэргэжлийн камераар бус харин Samsung брэндтэй хамтран шинэ Samsung S20+ болон S20 Ultra гар утсаар хийжээ

Дэлхийн хэмжээнд COVID-19 халдвартай холбогдуулан хөл хорио тавигдсан байгаа энэ үед загварын шоу зохион байгуулна гэдэг байж боломгүй зүйл мэт санагдах байх. Гэхдээ загварын салбарынхан урам хугаралгүй, өөрсдийн бүтээлч ажлыг үргэлжлүүлэн, хэрэглэгчидтэйгээ холбогдох шинэ арга замуудыг хайж олсоор байна. Тэр дундаа Монголын Мэргэжлийн Дизайнеруудын Холбоо хавар-зун 2020 улирлын загварын долоо хоногоо бүхэлд нь цахим ертөнц руу шилжүүлэн, Монголд анх удаа дижитал загварын долоо хоног гэх ойлголтыг нэвтрүүллээ.

Дижитал загварын долоо хоногийн салхийг хагалж Michel & Amazonka брэнд "Сайн байна уу" нэртэй шинэ цуглуулгаа танилцууллаа. Дизайнерууд энэ удаагийн цуглуулгыг бага насандаа харж байсан чанарлаг, өнгөлөг, загваруудыг орчин үед өмсөж болохоор шинэчлэн бүтээжээ. Тэд ээжийнхээ цуглуулдаг байсан зүүн Европын загварын сэтгүүлүүдийг харж өссөн нь загвар зохион бүтээгч болох сэдлийг төрүүлж, өнөөдрийн их ажлынх нь эхлэлийг тавьсан гэж хэлж болно. Энэхүү хүүхэд насны дурсамж нь шинэ цуглуулгын үндэс суурь болж, загвар бүрт тусгалаа олжээ.

Цуглуулгад дөрвөлжин хээтэй юбка ба пиджакны хослол, трапеци өмд, бөмбөгөр ханцуйтай сорочка зэрэг өдөр тутмын загваруудын зэрэгцээ үндэсний зээгт наамалтай хантааз ба даашинз зэрэг уламжлалт хэв шинжийг агуулсан загварууд хослон орсон бөгөөд бүхэлдээ ретро атлаа нэгэн зэрэг модерн "cool" аясыг мэдрүүлж байлаа. Түүнчлэн дизайнерууд загваруудаа салдаг хатгамалтай захаар чимэглэсэн нь хэрэглэгчдэд төрхөө өөрийн хүслээр загварчлах сонголтыг өгсөн нэгэн сонирхолтой деталь болжээ. Харин аксесуарын хувьд пирамид хэлбэрийн арьсан цүнх, паска ба логотой алтлаг товч нь загваруудыг бүр ч илүү амилуулж өгчээ.

Онцлох загварууд: Цуглуулгын хамгийн их гар ажиллагаатай загвар болох үүлэн үст хайрын дагина итгэл найдварын бурхны хамт дүүлэн нисэх дүрслэлийг монгол зээгт наамлын урлалаар хийж гүйцэтгэсэн хантааз юм. Хайр дурлал, итгэл найдвар үргэлж хамт явдаг гэсэн утгыг агуулах энэ хантааз дөрвөн өнгөний сонголттой ба торгомсог материалтай. Хантааз дээрх хайрын дагинын даашинзын энгэр болоод хормой хэсэгт The Cure хамтлагийн "Lovesong" дууны үгс хатгагдсан бол итгэл найдварын бурхан нь Монгол уламжлалт торгон хувцастай, алтан далавчтай юм.

Түүнчлэн Монгол захтай урт цайвар өнгийн даашинзын баруун талд орших хээ нь дизайнерын зохион гаргасан гоо сайхан, ялалтын дагинын дүрслэлийг харуулсан зээгт наамал урлалтай. Дагинын хүлэг нь хар ирвэс ба энэ нь түүний хүч чадлыг илэрхийлнэ.

Үндсэн өнгөнүүд: Бор, хүрэн, шаргал, beige, цагаан

Ашигласан материалууд: Итали, Солонгос улсуудад үйлдвэрлэсэн сайн чанарын торгомсог болон хөвөн даавуун материалууд

Стилистик аргачлалууд: Өнөөгийн нөхцөл байдалд тааруулан өөрсдийн оёсон амны хаалт, бээлийгээр төрхүүдээ бүрдүүлж, ретро хослолуудыг паска цүнхтэй хослуулах зэрэг олон төрлийн стилийг мэдрэмжтэйгээр уусгасан байлаа

Аксесуар: Цагаан болон хар өнгийн сонголттой пирамид хэлбэрийн арьсан цүнх, паска, логотой алтлаг товч

Нүүр будалт ба үс засалт: Байгалийн нүүр будалт, богино боб тайралт

Зураг авалтын байршил: Улаанбаатар төмөр зам, Драмын театр зэрэг нийслэл хотын хамгийн их түүх, дурсамж агуулсан газрууд

 

MPDU Digital Fashion Week: Michel & Amazonka “Сайн байна уу” цуглуулга (фото 1)

MPDU Digital Fashion Week: Michel & Amazonka “Сайн байна уу” цуглуулга (фото 2)

MPDU Digital Fashion Week: Michel & Amazonka “Сайн байна уу” цуглуулга (фото 3)

MPDU Digital Fashion Week: Michel & Amazonka “Сайн байна уу” цуглуулга (фото 4)

MPDU Digital Fashion Week: Michel & Amazonka “Сайн байна уу” цуглуулга (фото 5)

MPDU Digital Fashion Week: Michel & Amazonka “Сайн байна уу” цуглуулга (фото 6)

MPDU Digital Fashion Week: Michel & Amazonka “Сайн байна уу” цуглуулга (фото 7)

MPDU Digital Fashion Week: Michel & Amazonka “Сайн байна уу” цуглуулга (фото 8)

MPDU Digital Fashion Week: Michel & Amazonka “Сайн байна уу” цуглуулга (фото 9)

MPDU Digital Fashion Week: Michel & Amazonka “Сайн байна уу” цуглуулга (фото 10)

MPDU Digital Fashion Week: Michel & Amazonka “Сайн байна уу” цуглуулга (фото 11)

MPDU Digital Fashion Week: Michel & Amazonka “Сайн байна уу” цуглуулга (фото 12)

MPDU Digital Fashion Week: Michel & Amazonka “Сайн байна уу” цуглуулга (фото 13)

MPDU Digital Fashion Week: Michel & Amazonka “Сайн байна уу” цуглуулга (фото 14)

MPDU Digital Fashion Week: Michel & Amazonka “Сайн байна уу” цуглуулга (фото 15)

MPDU Digital Fashion Week: Michel & Amazonka “Сайн байна уу” цуглуулга (фото 16)

MPDU Digital Fashion Week: Michel & Amazonka “Сайн байна уу” цуглуулга (фото 17)

MPDU Digital Fashion Week: Michel & Amazonka “Сайн байна уу” цуглуулга (фото 18)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх