Хайх

NYFW: Diane von Furstenberg, хавар-зун 2016

NYFW: Diane von Furstenberg, хавар-зун 2016

Ягаан ордноос зугатсан нь

Text: Б.Амина


Зураг: GettyImages

Хэдий Диана фон Фюрстенберг хаврын охин тэнгэрээ Фортунаг болгосноо шууд л хэлсэн ч, бид бүжгэнд явахаар хүүхэлдэйн ордноос зугатаж буй амилсан хүүхэлдэй мэт моделиудыг харлаа

Диана фон Фюрстенбергийн моделийн бүрэлдэхүүн үргэлж хамгийн даацтай байдаг. Үүнд Жижи болон Белла Хадид, Жоан Смоллс, Карли, Кендалл болон сүүлийн хэдэн улиралд од болсон охид багтжээ. Нүүр хувиргагчид Бинкс Уолтоныг хүүхэлдэйд хувиргасан нь алтлаг хослолтой, бараан үстэй, төгс Барби болжээ. Мөн үзүүлбэрийн дүрүүд эртний Ромын Фортуна охин тэнгэрийг санагдуулам байлаа. Түүнийг үсэндээ цэцэг зүүн, нуруундаа эрвээхий далавчтайгаар, хүүхэйлдэйн ягаан байшинд байхыг төсөөлөхөд амархан тул хол зөрүү гараагүй юм.

Тайзан дээрх охидоос эртний ромын баяр хөөр, азын охин тэнгэр эсвэл хэнэггүй хүүхэлдэй гээд аль алийг нь харж болохоор болжээ. Гэхдээ Жереми Скоттын түүх Barbie-наас ялгаатай нь зөвхөн Instagram-д брэндийн нэр, логог гаргахын тулд хийсэн зүйл байгаагүй юм. Гэвч даашинзанд алтлаг эрвээхийнүүд үзэгдэх нь яг л хүүхдийн даашинзанд байдаг алдарт хээ шиг болжээ.

Цуглуулгын ихэнхи зүйлс нь хүүхэлдэйн мэт харагдах боловч өмсөж болохуйц юм. Алтлаг богино хүрэм, алтан шаргал топтой, цагаан өмд нь 25 см өндөртэй "охинд" зориулаагүй, харин насанд хүрсэн хүнд зориулж том хэмжээтэйг оёж болно гэдгийг төсөөлөхөд бэрх байлаа.

цааш үзэх