Paco Rabbane, хавар-зун 2019 цуглуулга
Дундад зууны үеийн хувцаснууд болон футуристик загваруудыг нэг дор агуулсан цуглуулга
"Надад аялалд гарах зав байдаггүй. Тиймээс би өөрийнхөө дотоод ертөнцөөр аялдаг" хэмээн дизайнер Жульен Доссен шинэ цуглуулгаа тайлбарлан хэлжээ. Энэхүү цуглуулгад хиппи стиль, Марокко үндэсний хувцас, мөн Сэргэн мандалтын үеийн деталиуд гээд маш олон сэдэв нэг дор цугларчээ. Нэг ёсондоо цуглуулга өнгөрсөн ба одоо цагийг нэгэн зэрэг илтгэсэн бөгөөд энд дундад зууны үеийн торон хувцаснууд болоод футуристик хэв маягтай мөнгөлөг хослолууд зэргэлдээ оршиж байсан юм.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт