Хайх

PFW: Kenzo, хавар-зун 2016

PFW: Kenzo, хавар-зун 2016

Хамхуул

Text: Б.Амина


Зураг:

Леон болон Кэрол Лим нар нэг үзэл бодолдоо тогтдоггүй охидод зориулан хийдэг бүтээлүүдээ үргэлжлүүлсэн хэвээр. Kenzo-гийн шинэ улирлын цуглуулгын гол зүйл нь энэ удаа гладиатор гутал байлаа

Леон, Лим нарын Kenzo-д зориулан хийсэн цуглуулгын гол дүрүүд амьдралын хамгийн орчин үеийн дүр төрхийн аялагчид байдаг. Дизайнерууд хүйсийн хоёрдмол харьцааны ерөнхий давалгаанд нэгдэлгүй, харин загварууддаа хамгийн шинэлэг технологийг ашиглан, ихэвчлэн ирээдүйн тухай зөгнөдөг. Энэ удаад сансрын хөлөг, ярьдаг роботгүй байсан ч урьдынх шигээ сонирхолтой болсон байна. Шуудхан хэлэхэд эдгээр зүйлс нь уламжлал болсон зуны хувцсанд ер бусын дүр төрх болох юм. Усны хувцас, торон топууд, мини юбка болон хөнгөн даашинзууд, чөлөөтэй өмд болон тод өнгийн бариу өмднүүд тайзнаа харагдлаа. Цуглуулгын гол дүрд спорт дүр төрх, усны хувцасны шинэ тайлал, мэдээж тод өнгийн график хээнүүд оржээ. Kenzo-гийн шинэ бүтээлч захирлуудыг энэ бүхэнгүйгээр төсөөлөх аргагүй.

Kenzo-гийн охидын усны хувцасыг топ болон богино өмдөөр сольсон байна. Эдгээр нь олон төрлийн урттай, мини болон макси даашинзуудын эхлэл болжээ. Мөн усны хувцасны доод товчийг товчлолгүй өмдний дээгүүр гаргахыг Леон, Лим нар санал болгож байна. Ийм төрхийг бид анх удаа харж байгаа биш юм. Хэрвээ таны шүүгээнд одоог хүртэл өмдөн дээгүүрээ гаргаж болохоор боди байхгүй бол оройтохоос нь өмнө бодоод үзээрэй. Мөн зүймэл эдлэлийн талаар ч дурсаж болох юм.  Kenzo-гийн багийнхан олон өнгийн хээтэй даавуугаар даашинзууд урласан байсан. Ирэх хавар ийм төрлийн зүйлс болон хуниастай зүйлсээс татгалзах аргагүй байх нь ээ.

цааш үзэх