PFW: Valentino, хавар-зун 2016
Африкийн дуудлага
Мария Грация Кьюри болон Пьерпаоло Пиччоли нар шүтэн бишрэгчиддээ ээлжит удаагаа гайхалтай цуглуулга танилцууллаа. Энэ улирлын сэдэв Африк байсан юм. Тайзан дээр байлдааны хэв маягийн, хормой нь "гоймон" мэт даашинзууд, нарийхан юбканууд, үслэг зүүлт болон соёо мэт гоёл чимэглэл байлаа. Мөн өнгө өнгийн дүрсээс бүтсэн зүйлс нь Африк тивийн соёл, гар урлал, нүүрэн дээрх байлдааны зургуудыг санагдуулж байв. Ихэнхи зүйлс нь африк үлгэр домгийг дүрсэлсэн хоёр өнгийн зураглалаас бүрдэж байсан юм.
Дизайнерууд сонгогдсон сэдвээ гоёмсогоор гаргаад зогсохгүй илүү сонирхолтой болгосон аж. Пьерпаоло Пиччоли болон Мария Грация Кьюри нар тэдний ёс заншлыг хүндлэн, сонирхдог гэдгээ харууллаа. Жишээ нь шинэ цуглуулгын цүнхнүүдийг уламжлалт африк зургаар чимэглэж гар аргаар бүтээжээ.
Тэгсэн хэдий ч дизайнеруудыг шүүмжлэх байдал олны дунд бас л гарав. Шоуны нийт 90 төрхөөс зөвхөн арвыг л өнгөт арьст охидод өмсгөжээ. Зарим үед нэг модел хоёр удаа тайзан дээр гарч ирсэн нь хачирхалтай юм. Нэгдүгээрт, бид бүх дизайнеруудын энэ удаагийн улирлын танилцуулгаас өмнөх улирлынхаас илүү олон үндэстэнг харсан. Хоёрдугаарт, Африк ёс заншилд хүндлэл үзүүлсэн юм бол мөн шоунд оролцох өөр үндэстний охидод ч бас хүндлэл үзүүлвэл ухаалаг алхам байх байсан юм.