Хайх

Бюро 24/7 тойм: Red Valentino, pre-fall 2017

Бюро 24/7 тойм: Red Valentino, pre-fall 2017

Итали загварын ордны салбар брэндийн шинэ цуглуулга

Text: Buro.Mongolia


Пьерпаоло Пиччоли уг цуглуулгыг Нью-Йоркийн "Челси" зочид буудалд зориулан бүтээсэн байна. Энэхүү эртний алдарт зочид буудалд тухайн үедээ Жан-Поль Сартр, Эдит Пиаф, Жек Керуак, Энди Уорхол, Боб Дилан ба Эди Седжвик нар зочилж байсан түүхтэй юм. "Энэ газарт 1960-70-аад онд олон сонирхолтой үйл явдал өрнөдөг байсан. Надад тэдгээр түүхүүд үнэхээр их таалагддаг. Би мөн философич Шарл Фурье болон түүний утопи үзлээс санаа авч ажилласан байгаа" хэмээн дизайнер цуглуулгынхаа талаар ярьжээ.

Цуглуулгын үндсэн өнгөнүүдийг нэрлэвэл үүнд хар ба зочид буудлын тоосгон барилгыг санагдуулам дарсны улаан өнгөнүүд багтаж байгаа юм. Цуглуулга ерөнхийдөө брэндийн бэлгэ тэмдэг болсон цэцгэн хатгамалтай хагас гэрэлтэх юбка, даашинз ба коовтноос бүрдсэн байв.

цааш үзэх