Сонгодог элементүүдээс бүрдэх Balenciaga-гийн аяллын цуглуулга
Resort 2020
Balenciaga загварын ордны бүтээлч захирал Демна Гвасалия 2020 оны аяллын цуглуулгаа танилцууллаа. Тэрээр энэхүү цуглуулгаа өнгөрөгч долоодугаар сард брэндийн шоурүүмд танилцуулсан бөгөөд зураг авалтаар дамжуулан олон нийтэд дэлгэж буй нь энэ билээ. Аяллын цуглуулгад Balenciaga загварын ордны сонгодог элементүүд болох өргөн мөртэй пиджак, намирсан даашинз, өргөн силуэттэй хүрэм зэрэг загварууд болон андроген хослол, график хээтэй даашинз, пижам хослол, куртка багтжээ. Шинэ цуглуулгад хэд хэдэн өвөрмөц аксесуар багтсаны дотор flip-flop загвартай намхан өсгийт, хөвсгөр материалтай tote, ширмэл гар цүнх зэрэг загварууд хараа булааж байлаа.