Хайх

Supreme брэндийн шинэ цуглуулга: Мотоцикл, вуду хүүхэлдэй ба сав суулга

Supreme брэндийн шинэ цуглуулга: Мотоцикл, вуду хүүхэлдэй ба сав суулга

Намар-өвөл 2019

Text: Buro.Mongolia


Supreme брэнд намар-өвөл 2019 улирлын шинэ цуглуулгаа танилцууллаа. Энэхүү цуглуулгад хувцаснаас гадна төрөл бүрийн хачирхалтай эд зүйлс, жижиг аксесуарууд багтжээ. Жишээ нь үүргэвчтэй цүнх, хэтэвч, оймс, бугуйн цаг зэрэг аксесуаруудаас гадна вуду хүүхэлдэй, ширээний теннисний цохиур, асаагуур, дарсны хундага, мотоцикл гээд санаанд оромгүй гэнэтийн зүйлс орсон харагдлаа.

Харин хувцасны хувьд Энэтхэгийн бурхдын зургаар чимэглэгдсэн хонины ноосон куртка, улаан ба шар өнгө хосолсон бомбер, цэцгэн хээтэй шар хүрэм, өнгө өнгийн судалтай свитер ба уртасгасан эсгүүртэй савхин хүрэм зэрэг загварууд голчилжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх