Хайх

Yalguun Accessories брэндийн гэнэтийн бэлгээр дүүрэн шинэ цуглуулга

Yalguun Accessories брэндийн гэнэтийн бэлгээр дүүрэн шинэ цуглуулга

Хавар-зун 2019 цуглуулгатай танилцана уу

Text: Buro.Mongolia


Брэнд бүрд өөрийн гэсэн таних тэмдэг, гоо зүйн код байдаг ч зарим брэндүүд бусдаасаа онцгойрон ялгарч, худалдан авагчдын ухамсарт гүн хоногшсон байдаг. Yalguun Accessories гэх нэрийг сонсох үед толгойд нэн даруй тод өнгө, уран зураг мэт хээ, үзэсгэлэнт хатдын дүрслэл бодогддог нь энэ брэнд Монголчуудын хэрэглээнд гүн нэвтэрснийг илтгэнэ. Тэр дундаа эргэн тойрон өнгө орон амилж, цэцэгс дэлгэрч, шувууд жиргэж буй зуны улиралд Yalguun Accessories-ийн аксесуарууд өөдрөг уур амьсгал цацруулан бүсгүйчүүдийг чимж эхэллээ.

Yalguun Accessories 2019 оны хавар-зуны цуглуулгадаа шинэ технологи ашиглан бүтээсэн өнгөний баялаг сонголттой торгон алчуур, аялалд зориулсан торгон нөмрөг, Монгол үндэсний өв соёл болоод орчин үеийн хэв загварыг уусгасан хатгамалтай пиджак, гар цүнх зэрэг гэнэтийн бэлгээр дүүрэн загваруудыг багтаажээ.

Шинэ технологи ашиглан бүтээсэн торгон алчуур

Цуглуулга бүрдээ үндэсний ёс заншил, уламжлал ахуйг шингээдэг Yalguun Accessories брэнд энэ удаагийн цуглуулгадаа Мандухай сэцэн хатан болон Батмөнх даян хааныг абстракт хэв маягт оруулан дүрсэлжээ. Уг бүтээлийг урлахдаа тэд 2018 оны намар-өвлийн коллекцид танилцуулагдаж байсан, тухайн үедээ хэрэглэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авсан "Эх үрийн элбэрэл" бүтээлийн зурах арга барилыг ашигласан байна. Дүрслэх урлаг, өнгө будгийн гайхамшгийг шингээсэн энэхүү торгон алчуурыг толгойн гоёл болгон зүүх, цүнхний чимэглэл болгон ашиглах зэрэг олон янзаар загварчлах боломжтой.

Загварлаг эмэгтэйчүүдийн шүүгээнд зайлшгүй байх аксесаурын нэгээр нэрлэгддэг торгон алчуурын хувьд чанар, хийц гэдэг хамгийн чухал билээ. Тэгвэл Yalguun Accessories брэнд энэ улиралд торгоны утаслаг чанарыг эрс сайжруулан торгыг илүү зузаан болгосон төдийгүй олон улсын жишигт нийцэх хэвлэлийн шинэ технологи ашиглан торгон алчуурын хоёр талаар өнгө өгч хэвлэсэн учир шинэ загварууд урьд өмнөхөөсөө илүү үнэ цэнэтэй, практикт тустай болсон байгаа. Дашрамд дурдахад энэхүү хэвлэх технологийг дэлхийд алдартай тансаг зэрэглэлийн брэндүүд ашигладаг гэдгээрээ онцлог юм. Түүнчлэн сав баглааны загвар ч мөн шинэчлэгдэн гоёмсог, хээнцэр дизайнтай болсон тул хайртай дотнын хүмүүстээ өгөх гайхалтай бэлэг болох биз ээ.

Yalguun Accessories брэндийн гэнэтийн бэлгээр дүүрэн шинэ цуглуулга (фото 1)

Yalguun Accessories брэндийн гэнэтийн бэлгээр дүүрэн шинэ цуглуулга (фото 2)

Yalguun Accessories брэндийн гэнэтийн бэлгээр дүүрэн шинэ цуглуулга (фото 3)


Торгон утсаар хатгаж чимэглэсэн сонгодог загварын пиджак

Yalguun брэнд уламжлалт болон модерн шийдлүүдийг уусган нэгтгэсэн атлаа гүн утга санааг илэрхийлэх, хүссэнээрээ загварчлах боломжтой oversize хэв маягтай пиджак худалдаанд гаргалаа. Монгол ёсонд ээмэг, зүүсгэл, сүйх гэх мэт есөн гоёл нь бүрдсэн бүсгүйн амьдрал тэнхлүүн сайхан байдаг тухай өгүүлсэн байдаг. Үүнийг бэлэгшээн эмэгтэй хүнд байвал зохих есөн гоёлыг хатгамал байдлаар сонгодог эсгүүрийн пиджак дээр шингээсэн бол, хоёр дах загварт үүрд мөнхийн бат бэх холбоог билэгддэг хаан бугуйвч, хатан сүйх дүрст хээг буулгаж өгчээ. Хүрэн бор, усан ягаан, хөх гэх өнгөнүүдийн сонголттойгоор худалдаанд гарсан цэвэр даавуун пиджакууд нь цэмцгэр хийц, минимал дизайнтай учир ямар ч хувцастай зохицож, таныг загварын мэдрэмжтэй нэгэн гэдгийг илэрхийлэх болно.

Аялалд зориулсан шинэ гоёл - Өмсөх боломжтой торгон алчуур

Өмнөх цуглуулгадаа өвлийн улиралд зүүхэд тохиромжтой үслэг эдлэлээр чимэглэсэн торгон алчуурыг танилцуулсан Yalguun брэнд урин зуны улирлыг тохиолдуулан хүссэнээрээ загварчлах боломжтой, товч, шилбээр баяжуулсан торгон алчуурыг танилцуулаад байна. Улаан, нил ягаан, цагаан гэх зэрэг энэ улирлын онцлох өнгөнүүдийг шингээн хараа булаам уран зургаар баяжуулсан зургаан төрлийн торгон алчуур нь биед хөнгөн байж, сэрүүцүүлэх төдийгүй нэмэлт товчны тусламжтай нөмрөг болж, хүсвэл даашинз ба юбка болон хувирах бүрэн боломжтой. Тиймээс энэхүү алчуурыг аялалд гарахдаа авч явах зүйлсийн жагсаалтдаа нэмээрэй.

Yalguun Accessories брэндийн гэнэтийн бэлгээр дүүрэн шинэ цуглуулга (фото 4)

Yalguun Accessories брэндийн гэнэтийн бэлгээр дүүрэн шинэ цуглуулга (фото 5)

Yalguun Accessories брэндийн гэнэтийн бэлгээр дүүрэн шинэ цуглуулга (фото 6)

Винил материалтай гар цүнх

Энэ улиралд Yalguun Accessories орчин үеийн чиг хандлагыг шингээсэн нэгэн аксесуар танилцуулсан нь нэвт гэрэлтсэн тунгалаг материалтай гар цүнх байсан юм. Гадна талаараа тунгалаг атлаа дотроо эрхэмсэг хатдын зурагтай давхар цүнх агуулах энэхүү загвар нь баялаг өнгө, зургийн өргөн сонголттойгоор худалдаанд гарсан тул бүсгүй та өөрийн хувцаслалт, стильдээ тохируулан сонгох боломжтой. Дэлхийн олон алдартай брэндийн хавар-зуны цуглуулгад багтсан уг тренди цүнхний үндэсний хэв маяг шингэсэн хувилбарыг Yalguun Accessories-оос сонгоорой.

Yalguun Accessories

Утас: 90117575
Хаяг: 
*Зайсан Хилл Комплекс, 7 давхарт 11:00-21:00,
*Чингис Хаан ОУ нисэх буудлын 3 давхарт 24 цагаар, 
*Зайсангийн Оргилын замын эсрэг талд star mall 2 давхарт 11:00-21:00, 
*Peace mall худалдааны төвийн 4 давхарт 411 тоот 11:00 - 21:00,
*Улаанбаатар их дэлгүүрийн B1 давхарт 10:00- 21:00

Та Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.



Эх сурвалж: http://www.buro247.mn/fashion/accessories/yalguun-accessories-new-collection-ss18-2.html

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх