Business of Fashion сэтгүүл энтрепренеруудад зориулсан онлайн курсээ эхлүүллээ
Долоон цуврал хичээлээс бүрдэх курс
Business of Fashion сэтгүүл хувцас загварын салбарт гарааны бизнес эрхлэхээр зорьж буй энтрепренеруудад зориулан "Start-Up School" хэмээх онлайн курс нээлээ.
Загварын салбарын алдартай, туршлагатай мэргэжилтнүүдийн хөтлөн явуулах энэхүү курсэд "Бизнесийн загвараа тодорхойлох", "Бизнесийн өсөлтөд зориулан хөрөнгө оруулах", "Зах зээлд хэрэгцээтэй бүтээгдэхүүн бий болгох", "Зорилтот хэрэглэгчдээ тодорхойлох", "Өсч дэвжихийн хирээр брэндийн соёлыг бий болгох", "Бизнесээ өргөжүүлэх", "Бизнесээс гарах стратегийг төлөвлөх" гэсэн долоон цуврал хичээлийг заах ажээ.
"Start-Up School" онлайн сургалтад хамрагдсанаар бизнесээ хэрхэн бий болгохоос эхлээд босгосон бизнесээ хэрхэн бусдад өвлүүлэх, худалдах гээд бизнесийн бүх үе шатны мэдлэгийг олж авах боломжтой юм.
Business of Fashion сэтгүүлийн нэг сарын хугацаатай 20 ам.долларын үнэ бүхий эрхийг худалдан авснаар курсэд хамрагдах боломжтой ажээ.