Хайх

Олимпийн аварга Н.Түвшинбаяр хослолоо хаанаас захиалдаг вэ?

Олимпийн аварга Н.Түвшинбаяр хослолоо хаанаас захиалдаг вэ?

Захиалгын хувцсыг "шинэ эриний тансаг хэрэглээ" хэмээн тодорхойлж байна

Text: Buro.Mongolia


Дэлхийн загварын салбарт чанарыг эрхэмлэдэг хэрэглэгчид дунд нэгэн чимээгүй хувьсал өрнөж байна. Тэд мэргэжлийн тэйлоруудыг зорин биеийн галбирт зөв сууж өгсөн захиалгын хувцаснуудаар шүүгээгээ бүрдүүлэх болжээ. Тухайн хүнд тусгайлан зориулсан, хэмжээ аван захиалгаар хийгддэг хувцаснуудыг "шинэ эриний тансаг хэрэглээ" хэмээж, ухаалаг хөрөнгө оруулалт гэж тодорхойлж байгаагийн учир нь хэрэглэгчид илүү ухаалаг болж, худалдан авалтаа илүү ач холбогдолтой болгохыг хүсэж байна. 

Олимпийн аварга Н.Түвшинбаяр хослолоо хаанаас захиалдаг вэ? (фото 1)

Монгол улсын анхны Олимпийн аварга, анхны хос медальтан, жудоч, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр хослол сонгохдоо энэ чиглэлээр мэргэшсэн Premier Tailor брэндийг зорьдог нь ч үүний нэг илрэл. Монголд анхны бөгөөд тогтмол "Made-to-Measure" болон "Bespoke Tailoring" хослол урлалын үйлчилгээг нэвтрүүлсэн Premier Tailor брэндийн хувьд Англи, Итали, Франц, Бельги, Солонгос зэрэг улсуудын өндөр чанартай 10,000 гаруй материалаас сонголт хийх боломж олгож, хэрэглэгчийн хүссэн загвараар гар хийцийн хослол урладаг байгаа.

Захиалгын хувцас ийнхүү өндрөөр үнэлэгдэх болсон нь үргэлж асар хурдтай өөрчлөгдөж, шинэлэг зүйлийг шаардаж байдаг загварын ертөнцөд онцгой мэдрэмж авахад бэрх болсонтой шууд холбоотой. Харин өөрийн биед яг таарсан, өөрийн хүслээр хийгдсэн, зөвхөн өөрт зориулагдсан хувцас эзэмшинэ гэдэг маш онцгой мэдрэмж юм. Premier Tailor-ын мэргэжлийн тэйлорууд хэрэглэгчдийнхээ амьдралын хэв маяг, зан чанар, галбирын онцлогийг тооцоолон дахин давтагдашгүй зүйл санал болгох чадвартай байдаг. Биеийнхээ хэмжээг өгч, хослолынхоо ерөнхий загвар мөр ба энгэрийн дизайн, материал, өнгө, тэр ч бүү хэл товч, доторлогоо зэрэг деталиудыг сонгох үйл явц цаанаа л нэг өөр, шоппинг хийх шинэ түвшний туршлага болдог. Гар урлалын нарийн ажиллагаа бөгөөд чанарын баталгаа нь насан туршид хэрэглэгдэх, сонгодог хувцсыг бий болгодог билээ.

Захиалгын хувцсыг "шинэ эриний тансаг хэрэглээ" хэмээн Их Британийн The Guardian сонин тодорхойлж байна

Галбирт зөв суусан хослол өмсөнө гэдэг хормын зуур төрхийг өөрчлөх чадвартай. Мөр илүү өргөн ба хүчирхэг, бие илүү өндөр ба нарийхан, бүсэлхий хэсэг илүү цэгцтэй болж харагдана. Та сайхан ч харагдана, өөрийгөө илүү сайхан ч мэдэрнэ. Bespoke буюу захиалгын хувцас өмсөж эхэлмэгц цаашид ч худалдан авалт бүрээ ийм зэргийн онцгой байлгахыг хүсэх нь гарцаагүй биз ээ.

Олимпийн аварга Н.Түвшинбаяр хослолоо хаанаас захиалдаг вэ? (фото 2)

Тэгэхээр яагаад тэйлор хослол сонгох хэрэгтэйг бид дараах маргах боломжгүй шалтгаануудаар тайлбарлаж байна.

Яагаад гэвэл та өөртөө яг таарсан хослол өмссөнөөр илүү өөртөө итгэлтэй болно

Тэйлор мэргэжилтэн таны биеийн хэмжээ болон хувцас загварын сонирхлын дагуу хослол урлах болно. Таны хүссэн нарийн деталь бүрийг захиалгын загварт шингээх боломжтой. Ингэснээр та галбираа хамгийн зөв өнцгөөс харуулан, бусдаас онцгой мэдрэмж авах юм.

Яагаад гэвэл тэйлор хослол хэзээ ч моданаас гарахгүй

Эрт орой хэзээ нэгэн цагт тренд болсон загварууд моданаас гарч, загварын мөчлөгөө дуусгадаг уламжлалтай. Харин тэйлор хийцтэй хослолууд өөрийн зөв эсгүүр, чанарын ачаар үргэлж сонгодог хэвээр үлддэг. Тэр ч бүү хэл цаг өнгөрөх тусам тэйлор хослолын эрэлт улам бүр л өссөөр байна.

Яагаад гэвэл энэ нь зөвхөн танд тусгайлан зориулагдсан бүтээл

Зөвхөн өөрт зориулсан, өөр хэн нэгэнд байхгүй онцгой зүйл эзэмшинэ гэдэг үргэлж маш үнэ цэнэтэй байдаг.

Яагаад гэвэл та өөрийн стилийг тодотгох боломжтой

Ажил хэрэгч, эсвэл эсрэгээрээ эрсдэл гарган илүү өвөрмөц хувцаслах дуртай гээд хүн бүрт өөрийн гэсэн сонирхол байдаг. Тэгвэл захиалгын хувцсаар та энэхүү онцлогоо илэрхийлэх боломжтой.

Яагаад гэвэл тэйлор хослол илүү эдэлгээ сайтай байдаг

Тэйлор хослол нь сайн чанарын материалаар гараар оёгддог тул эдэлгээний хувьд ч мөн бат бөх байдаг. Зөв арчилж чадваас маш удаан хугацаанд чанараа хадгалан үлдэнэ.

Олимпийн аварга Н.Түвшинбаяр хослолоо хаанаас захиалдаг вэ? (фото 3)

Олимпийн аварга Н.Түвшинбаяр хослолоо хаанаас захиалдаг вэ? (фото 4)

Олимпийн аварга Н.Түвшинбаяр хослолоо хаанаас захиалдаг вэ? (фото 5)

Premier Tailor

Утас: 77110050, 88117242

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж 

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх