Бюро 24/7 тойм: Z Zegna, pre-fall 2017
Италийн цаначид
Спорт хэв маягаар хувцаслах дуртай загварлаг эрчүүд pre-fall 2017 улиралд брюк өмднийхөө шуумгийг оймсон дотроо нууж байна.
Үндсэн элементүүд: Цанын өмсгөл, өдөн куртка, өвлийн пальто ба дулаан хослолууд цуглуулгыг тодорхойллоо.
Үс засалт ба нүүр будалт: Хайхрамжгүй үс засалт ба даарсан мэт сэтгэгдэл төрүүлэх зөөлөн ягаан өнгийн хацар загвар өмсөгчдийг чимлээ.
Үндсэн өнгөнүүд: Цуглуулга тод улаан, хар, цагаан ба саарал өнгөнүүдээс бүрдэж, цөөн хэдэн судалтай хээ агууллаа.
Стилистик аргачлал ба аксесуар: Дизайнер брюк өмдний шуумгийг сүлжмэл оймсон дотор нууж, сонгодог малгай ба бээлийний оронд цанын өмсгөлүүд ашиглалаа.
Бүтээлч санааны эх үүсвэр: 1970-аад оны цаначид ба Олимпийн тамирчдын өмсгөл ихэнх загваруудын эх үүсвэр болсон байна.