Хайх

Эндээс үзээрэй: Burberry Men’s, намар-өвөл 2016

Эндээс үзээрэй: Burberry Men’s, намар-өвөл 2016

Лондонгоос шууд дамжуулж байна

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Монголын цагаар нэгдүгээр сарын 11-ний оройн 21:00 цагт бидэнтэй нэгдээрэй

Лондонгийн эрэгтэй загварын долоо хоногийн сүүлийн буюу дөрөв дэх өдөр эхэлж байна. Burberry загварын ордны шоу энэ өдрийн хамгийн чухал үйл явдал байх юм. Кристофер Бейлигийн удирдлага доор явагдах шоу Лондонгийн Кенсингтоны цэцэрлэгт болох бөгөөд хүрэлцэн ирж чадахгүй ч шоуг үзэх хүсэлтэй хүмүүст зориулж шууд дамжуулах гэж байна.

Брэндийн бүтээлч захирал Кристофер Бейлигийн өмнөх хавар-зун 2016 цуглуулга романтик аястай, нарийн мэдрэмжтэй болсон билээ. Нарийхан эсгүүртэй хослол доторх торон нэхээстэй цамц загвар өмсөгчдийг загварлаг бас мэдрэмтгий харагдуулж байлаа. Мөн Burberry-гийн мөнхийн сонгодог загвар болсон цув торон нэхээстэй захаар чимэглэгдсэн байсан нь шинэлэг зүйл болж чадсан. Харин энэ удаад дизайнер биднийг юугаар гайхшруулах бол?

Ингээд Бюро 24/7-гийн уншигчид та бүхнийг Burberry-гийн эрэгтэй загварын шоунд урьж, өнөө оройны 21:00 цагт манай вебсайттай нэгдэхийг санал болгож байна. Шоуны үеэр бид брэндийн шинэ цуглуулгыг харж, чиг хандлагатай танилцахаас гадна мөн Их Британийн залуу дуучин Бенжамин Клементиний амьд тоглолтыг сонсох болно. Тиймээс та хоцролгүй заавал үзээрэй!

цааш үзэх