Хайх

2018 оны Met Gala үдэшлэгийн сэдэв тодорлоо

2018 оны Met Gala үдэшлэгийн сэдэв тодорлоо

«Загвар ба шашин шүтлэг»

Text: Buro.Mongolia


Зураг:

WWD сэтгүүлийн мэдээллэж буйгаар Метрополитен музейд дэлгэгдэх 2018 оны үзэсгэлэн «Загвар ба шашин шүтлэг» гэх сэдвийн дагуу явагдахаар болжээ. Харин музейн төлөөлөгчид уг мэдэгдэлд хариу өгөхөөс татгалзсан байна.

Сануулахад жил бүр зохион байгуулагддаг үзэсгэлэн нь уламжлал ёсоор Met Gala үдэшлэгийн дараагаар тавдугаар сард нээлтээ хийдэг байгаа. 2017 онд Met Gala-гийн сэдвээр дизайнер Рей Кавакубогийн уран бүтээл тодорсон бол, 2016 онд арга хэмжээ технологи сэдвийг баримталж, харин 2015 онд Хятад улсад зориулагдаж байсан юм.

Шашин шүтлэгийн сэдвийг дизайнер Жон Гальяно ба Рикардо Тиши, мөн Dolce & Gabbana ба Prabal Gurung брэндүүдийн уран бүтээлээс олж харах боломжтой. Тэр ч бүү хэл өөрийн галзуу, этгээд хувцаснуудаараа алдартай Жереми Скотт хүртэл заримдаа уг сэдвээр эргэцүүлэх дуртай билээ.

цааш үзэх