Adidas by Stella McCartney цуглуулгын каталоги
Намар-өвөл 2015
Стелла МакКартни болон Adidas брэнд хамтарч ажиллаад арван жил болж байна. Тэдний ойн баярын нэрэмжит цуглуулгын каталогийг сонирхоцгооё
Шинэ Adidas by Stella McCartney цуглуулга олон төрлийн хөнгөн ба дулаахан гадуур хувцастай тул ирж буй хүйтний улиралд нэн тохиромжтой гангараа байх нь ээ. Цэцэгсийн хээ угалзтай загварууд голдуу биений болон beige өнгөний сонголттой гарчээ. Харин цуглуулгын бусад загварууд ихэвчлэн гүн ногоон эсвэл бараан цэнхэр өнгөтэй байлаа.
Цуглуулгын даавуун цамц, малгайтай цамц, богино ханцуйтай топ болон пүүз зэрэг нь биед маш эвтэйхэн төдийгүй спортоор хичээллэхэд зориулагдсан тусгай функцтэй. Adidas by Stella McCartney намар-өвөл 2015 шинэ загварууд худалдаанд гараад эхэлчихсэн тул захиалгаа өгөхөө яаравчлаарай.