Алдарт зохиолч Эрнест Хемингуэн ач охин Miu Miu-гийн сурталчилгаанд оролцлоо
Ромын зүүд
Зурагчин Аласдейр МакЛелланы хариуцсан Miu Miu брэндийн 2017 оны аяллын цуглуулгын сурталчилгаанд Америкийн зохиолч Эрнест Хемингуэн ач охин гол дүр гүйцэтгэлээ
Зураг авалт Ром хотод болж өнгөрсөн байна. Сурталчилгаанд зохиолч Эрнест Хэмингуэн ач охин ба жүжигчин Мариэль Хэмингуэн охин Дри Хемингуэй, 50 настай загвар өмсөгч Сесилия Чанселлор, Биргит Кос ба Фретта Радич нар оролцжээ. Үзэсгэлэнт бүсгүйчүүд үдшийн цагаар Ром хотын эртний Via Appia Antica зам дээгүүр алхаж, брэндийн аяллын цуглуулгад багтсан хээ хатгамлаар баялаг, тод өнгөтэй коктейль даашинзууд ба гар цүнхнүүдийг танилцууллаа.