Хайх

Александр Маккуины нэрэмжит сан үнэ төлбөргүй сургалтын хөтөлбөр зарлалаа

Александр Маккуины нэрэмжит сан үнэ төлбөргүй сургалтын хөтөлбөр зарлалаа

14 хичээлээс бүрдэх сургалтын хөтөлбөр

Text: Buro.Mongolia


Домогт загвар зохион бүтээгч Александр Маккуины нэрэмжит Sarabande сан үнэ төлбөргүй онлайн сургалтын хөтөлбөр зарлалаа. Загвар, урлагийн сэдвээр зохион байгуулагдах уг сургалтын хөтөлбөр нийт 14 хичээлээс бүрдэх ба гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 9-ийг хүртэл үргэлжлэх юм.

Сургалтын хөтөлбөрийн "The Clothing of the Character" нэртэй эхний хичээлд жүжигчин Эдди Редмэйн болон Оскарын шагналт дизайнер Коллин Этвуд нар кино урлагт хувцаслалт хичнээн чухал байр суурь эзэлдэг тухай лекц орсон бол дараагийн хичээлд гоёл чимэглэлийн дизайнер Франческа Амфитеатрофын карьерийн түүх, зөвлөгөөг хүргэжээ.

Үүнээс гадна хөтөлбөрт Метрополитен Музейн куратор Эндрю Болтоны "Кэмпийн тухай ойлголт" лекц, A-COLD-WALL* брэндийн бүтээлч захирал Самуэль Россын хичээл, контемпорари уран бүтээлч Грейсон Перригийн урлагийн хичээл зэрэг багтсан байна.

Хэрэв та сургалтанд хамрагдахыг хүсвэл Sarabande сангийн веб хуудсанд хандаарай.

 

цааш үзэх