Алессандро Микеле, Дэвид Боуи нар CFDA шагналд нэр дэвшлээ
Нэр дэвшигчдийн нэрс тодорхой боллоо
Алдарт уран бүтээлч Дэвид Боуи таалал төгссөнөөс хойш нэлээд хэдэн сар өнгөрсөн ч түүнтэй холбоотой мэдээ өдийг хүртэл хэвлэл мэдээллээр тархсаар байна. Хоёр хоногийн өмнө л гэхэд Америк загвар зохин бүтээгчдийн холбоо Боуид энэ жилийн онцгой CFDA Awards-ыг олгох болсноо зарлалаа. Уг зөвлөл уран бүтээлчийн хөдөлмөрийг үнэлж, орчин үеийн соёл урлагт их хэмжээний хувь нэмэр оруулсных нь төлөө хүндэт шагнал олгохоор шийдсэн байна.
Дэвид Боуигаас гадна энэ жилийн CFDA Awards шагналыг мөн Алессандро Микеле хүртэхээр боллоо. Зөвлөл түүнийг оны шилдэг олон улсын дизайнераар өргөмжилжээ. Харин бусад ялагчдын нэрс одоогоор нууц хэвээрээ байна. Юутай ч энэ удаагийн загварын хамгийн том шагналын төлөө Жозеф Альтузарра, Марк Жейкобс, Мэри-Кейт ба Эшли Олсен, Дао-И Чоу ба Максвелл Осборн, Лазаро Эрнандес, Брэндон Максвелл нар өрсөлдөх болно.