Хайх

Alexander McQueen логогоо солилоо

Alexander McQueen логогоо солилоо

Засвар

Text: Ө.Тодгэрэл


Зураг: Buro 24/7 Russia

Брэндийн намар-өвлийн сурталчилгаанд McQueen овгийг хагас дарсан шинэ лого гарч ирлээ

Alexandr McQeen-ий лого санаанд оромгүйгээр өөрчлөгджээ. Текстийн редактор засвар хийж байхдаа дараад будчихсан юм шиг, ердөө л McQ хэсгийг нь үлдээсэн бичиг намар-өвлийн цуглуулгын сурталчилгааны ажил дээр байлаа.

Шинэ сурталчилгааны зураг авалтан дээр английн зурагчин Харли Вейл ажилласан. Шөнийн клубын анивчах гэрэлд авсан мэт орчинд Эстоны загвар өмсөгч Александра Элизабет Лядов болон Швед залуу Тобиас Лунд нар зогсоно. Харин McQueen-ий хагас дарагдсан овог нь зургийг хоёр хувааж байгаа мэт голд нь байршина.

Энэхүү концепци лого нь энэ зурган дээр гарсан нь санаандгүй хэрэг биш юм. Шинэ сурталчилгаа нь "McQueen эмэгтэй болон эрэгтэй хүний өөрөөр сэтгэдэг зан чанар болон гоо үзэсгэлэнг харуулах зорилготой" гэсэн тайлбартай ажээ.

Тэгвэл тус брэндийн гүйцэтгэх захирал Жонатан Акеройд логоны талаар хэлэхдээ "Шинэ лого нь McQueen-ий ирээдүйд хөгжих чиглэлийн бэлгэдэл болж байгаа юм" гэжээ.

 

цааш үзэх