Хайх

Америкийн дизайнеруудыг олон үндэстний загвар өмсөгчид шалгаруулж байхыг хүслээ

Америкийн дизайнеруудыг олон үндэстний загвар өмсөгчид шалгаруулж байхыг хүслээ

CFDA-гийн зүгээс

Text: Buro.Mongolia


Зураг:

Америкийн Загвар Зохион Бүтээгчдийн Зөвлөл загварын шоунууд дээр үзэгддэг арьс, үндсээр ялгаварлан гадуурхах асуудалтай тэмцэхээр шийджээ

Жилийн өмнө Францын засгийн газар "хэтэрхий туранхай" загвар өмсөгчдийн эсрэг хууль гаргаж, загварын салбарынхныг анорекс өвчнөөс аврахыг оролдсон. Харин өнөөдөр Диана фон Фюрстенбергийн удирдлага доор үйл ажиллагаа явуулдаг CFDA байгууллага загварын тайзан дээрх эрх тэгш байдлын төлөө тэмцэхээр шийдлээ.

"Загварын агентлагуудад хандаж хэлэхэд загвар өмсөгчдийн сонгон шалгаруулалт явуулахдаа аль болох олон төрлийн үндэстний охидыг урьж байхыг хүсэх байна. Тэд өөрсдөө санал болгоно гэж бүү бодоорой. Өнгөт арьстай моделиудыг зөвхөн хавар-зуны улиралд биш, харин улирал бүр урьж байгаарай" хэмээн CFDA-гийн зүгээс хүсэлт гаргажээ.

Юутай ч Нью-Йоркийн загварын долоо хоног есдүгээр сарын 8-нд эхлэх гэж байгаа тул дизайнерууд энэхүү хүсэлтийг хэрэгжүүлэх үгүйг тун удахгүй олж харцгаая.

Америкийн дизайнеруудыг олон үндэстний загвар өмсөгчид шалгаруулж байхыг хүслээ (фото 1)

цааш үзэх