Хайх

Анхны харц: Uniqlo x Lemaire хамтын ажиллагаа

Анхны харц: Uniqlo x Lemaire хамтын ажиллагаа

Намрын нээлт

Text: Ө.Тодгэрэл


Зураг: Buro 24/7 Russia

Hermès-ээс явснаас хойш Кристоф Лемерт зөвхөн өөрийн брэнд дээр ажиллах нь хангалтгүй санагдаж, энэ намар японы зах зээлийн брэндтэй хамтарсан цуглуулгаа танилцуулах гэнэ

Лемер Uniqlo-д зориулан эрэгтэй, эмэгтэй загваруудаас бүрдсэн хураангуй цуглуулга гаргахаар болсон. Энэхүү хамтын ажиллагааны талаар бид аль гуравдугаар сард сонссон. Харин өнөөдөр тэд хамтын төслийнхөө анхны зургуудаа олонд дэлгэлээ.

Лемер хэлэхдээ “Энэ нь биед маш эвтэйхэн бас дулаахан хэрнээ хаа нэгтээ өмсөж болохоор дэгжин хувцас юм” хэмээв. Ноолуур, сүлжмэл болон хонины ноос гол материал болсон шинэ цуглуулгад кардиган, ноосон цамц болон даруухан өнгөтэй ороолтууд орсон. «Энэхүү хамтарсан загварыг “basic” гэсэн ойлголт хамгийн төгс тодорхойлно» гэж Лемер нэмж хэлсэн байна.

Цуглуулга нь 10 дугаар сард худалдаанд гарах гэнэ.

Анхны харц: Uniqlo x Lemaire хамтын ажиллагаа (фото 1)Анхны харц: Uniqlo x Lemaire хамтын ажиллагаа (фото 2)Анхны харц: Uniqlo x Lemaire хамтын ажиллагаа (фото 3)

цааш үзэх