Хайх

Asos дэлхийн хамгийн эрэлттэй онлайн дэлгүүрээр тодорчээ

Asos дэлхийн хамгийн эрэлттэй онлайн дэлгүүрээр тодорчээ

Масс зах зээлийн онлайн дэлгүүрүүдийн рейтинг гарлаа

Text: Buro.Mongolia


Интернет маркетингаар мэргэшсэн SEMrush агентлаг онлайн дэлгүүрүүдийн зах зээлийг судаллаа. Тэд судалгаандаа хувцас ба аксесуар борлуулдаг вебсайтуудыг хамруулж, тухайн вебсайт руу хэр их хүн нэвтэрдэг, хэрэглэгчид хэр идэвхтэй байдгийг нь нэгтгэн дүгнэжээ.

Судалгааны үр дүнд салбарынхаа тэргүүлэгчээр Asos онлайн дэлгүүр тодорсон байна. Жагсаалтын хоёрдугаар байранд H&M, харин гуравт Америкийн Macy's их дэлгүүр бичигджээ.

Asos дэлгүүрийн энэхүү амжилт нь юуны түрүүнд олон нийтийн сүлжээтэй салшгүй холбоотой юм. Тэд төрөл бүрийн олон нийтийн сүлжээг маш идэвхтэй ашигладаг бөгөөд тэдний вебсайт руу нэвтэрч буй ихэнх хэрэглэгчид олон нийтийн сүлжээнээс дамжин орж ирдэг гэх үзүүлэлт гарсан байна. Дэлгүүрийн Instagram хуудас яг одоогийн байдлаар зургаан сая гаруй дагагчтай юм. Түүнээс гадна Asos-ын хамт олон алдартнууд ба загварын блогеруудтай тогтмол хамтарч, сонирхолтой контент бүтээдгээрээ давуу талтай билээ.

Ингээд жагсаалтын бүрэн хувилбартай танилцана уу.

1) asos.com
2) hm.com
3) macys.com
4) zara.com
5) wildberries.ru
6) forever21.com
7) jabong.com
8) gap.com
9) urbanoutfitters.com
10) zappos.com
11) myntra.com
12) uniqlo.com
13) lamoda.ru
14) victoriassecret.com
15) trendyol.com
16) dafiti.com.br
17) boohoo.com
18) zalando.de
19) mango.com
20) markafoni.com
21) bershka.com
22) next.co.uk
23) laredoute.fr
24) zozo.jp
25) vip.com

цааш үзэх