Хайх

Айрис Апфель хувийн гоёл чимэглэлийн цуглуулгаа зарж байна

Дэлхийн өнцөг бүрээс цуглуулсан

Text: Buro.Mongolia


Зураг:

Америкийн загварын шүтээн Айрис Апфель амьдралынхаа турш цуглуулсан хувийн гоёл чимэглэлийн цуглуулгаа зарахаар шийджээ

Америкийн загварын шүтээн, интерьер дизайнер ба бизнес эрхлэгч Айрис Апфель гоёл чимэглэлийн хувийн цуглуулгынхаа талыг One Kings Lane вебсайт дээр байршуулсан байна. Тэгэхээр 95 настай загварлаг хатагтайн дэлхийн өнцөг бүрээс цуглуулсан бугуйвч, бөгж, хүзүүний зүүлт болон бусад аксесуаруудыг дээрх сайтнаас худалдан авах боломжтой боллоо. Гоёл чимэглэлийн үнэ 75-645 долларын хооронд хэлбэлзэх болно.

Айрисын худалдаанд тавьсан гоёл чимэглэлийн ихэнх хэсэг борлуулагдаад дууссан ч цөөн хэдэн загвар үлдсэн байна. One Kings Lane вебсайт эрэлт ихтэй байгаа энэхүү санаачлагыг цаашид ч бас үргэлжлүүлэх бодолтой байгаа бөгөөд тун удахгүй Айристай холбоотой бас нэгэн худалдаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

цааш үзэх