Хайх

Ажиглалт: Белла Хадид 90-ээд оны Оросын мафи шиг хувцаслах болжээ

Ажиглалт: Белла Хадид 90-ээд оны Оросын мафи шиг хувцаслах болжээ

Беллагийн стилийг Зөвлөлтийн дараах үеийн кино урлагтай харьцуулсан нь

Text: Buro.Mongolia


Загвар өмсөгч Белла Хадид нарийхан хүрээтэй нарны шил, хар өнгийн хоолойтой цамц, савхин хүрэм болон урт цув зэрэг 90-ээд оны гэмт бүлэглэлүүдийн талаарх киноны баатрууд шиг хувцаслах болжээ.

Магадгүй Белла тухайн үеийн мафитай кинонуудыг өөрөө үзэж ч байгаагүй байх. Түүнийг болон ер нь л дэлхийн баруун хэсгийн хэрэглэгчдийг "Оросын мафи"-тай анх танилцуулсан хүн нь Демна Гвасалия юм. Энэхүү гүрж гаралтай алдарт дизайнер Францын Balenciaga ордны бүтээлч захирлынхаа хүрээнд Зөвлөлтийн үеийн дараах загварыг дэлхий дахинаа нэвтрүүлээд байгаа бөгөөд үүний үр дүнд "Бригада", "Брат" зэрэг бүтээлүүдийг санагдуулам төрхүүд хаа сайгүй ажиглагдаж эхэлсэн билээ.

Оросын мафийн гоо зүйд зөвхөн Белла гэлтгүй Кендалл Женнер, Хейли Бибер, Ким Кардашьян болон София Риччи зэрэг алдартнууд дурлаад байгаа. Хүнд алтан гинжнүүд, эрэгтэй эсгүүртэй пиджакууд, нарийхан нарны шилнүүд гээд 90-ээд оны кинон дээрх гэмт хэрэгтнүүдийн таних тэмдэг болсон эдгээр загварууд бүгд өнөөдөр эрэлт өндөртэй байж, нэгэнтээ моданд оржээ.

Ингээд Беллагийн стилийг Зөвлөлтийн дараах үеийн боевик кинонуудын баатруудтай харьцуулцгаая.

Ажиглалт: Белла Хадид 90-ээд оны Оросын мафи шиг хувцаслах болжээ (фото 1)
Ажиглалт: Белла Хадид 90-ээд оны Оросын мафи шиг хувцаслах болжээ (фото 2)
Ажиглалт: Белла Хадид 90-ээд оны Оросын мафи шиг хувцаслах болжээ (фото 3)
"Жмурки", 2005
Ажиглалт: Белла Хадид 90-ээд оны Оросын мафи шиг хувцаслах болжээ (фото 4)
Ажиглалт: Белла Хадид 90-ээд оны Оросын мафи шиг хувцаслах болжээ (фото 5)
Ажиглалт: Белла Хадид 90-ээд оны Оросын мафи шиг хувцаслах болжээ (фото 6)
Ажиглалт: Белла Хадид 90-ээд оны Оросын мафи шиг хувцаслах болжээ (фото 7)
Ажиглалт: Белла Хадид 90-ээд оны Оросын мафи шиг хувцаслах болжээ (фото 8)
Ажиглалт: Белла Хадид 90-ээд оны Оросын мафи шиг хувцаслах болжээ (фото 9)
Ажиглалт: Белла Хадид 90-ээд оны Оросын мафи шиг хувцаслах болжээ (фото 10)
"Бригада", 2002
Ажиглалт: Белла Хадид 90-ээд оны Оросын мафи шиг хувцаслах болжээ (фото 11)
Брат-2", 1999
Ажиглалт: Белла Хадид 90-ээд оны Оросын мафи шиг хувцаслах болжээ (фото 12)
Ажиглалт: Белла Хадид 90-ээд оны Оросын мафи шиг хувцаслах болжээ (фото 13)
цааш үзэх