Хайх

Белла Хадид Fenty брэндийн хувцаснуудыг хэрхэн загварчлахыг харууллаа

Белла Хадид Fenty брэндийн хувцаснуудыг хэрхэн загварчлахыг харууллаа

Рианнагийн брэндээр хувцасласан анхны алдартан

Text: Buro.Mongolia


Өнгөрсөн сарын сүүлээр Рианна болон LVMH групп нарын хамтран байгуулсан тансаг зэрэглэлийн Fenty брэндийн анхны цуглуулгын танилцуулга болсон билээ. Рианна энэхүү цуглуулгадаа street style ертөнцийг шуугиулах төлөвтэй корсет оруулгатай жийнсэн даашинз, футуристик аястай хүрээгүй нарны шил, супер шөвгөр хоншоортой өндөр өсгийтэй сандаал зэрэг этгээд загварууд оруулсан нь одооноос томоохон хотуудын гудамжнаа үзэгдэж эхэлж байна. Тэр дундаа бүхэлдээ Fenty брэндээр хувцасласан анхны алдартнаар өөрийн ретро хэв маягтай cool стилиэрээ танигддаг Белла Хадид тодорчээ.

 

Белла хөлөөсөө толгой хүртэл Fenty брэндээр хувцасласан хэдий ч стайлинг хийхдээ өөрийнхөө хэв маягийг алдагдуулсангүй. Тэрээр цагаан жийнсэн даашинзыг неон ногоон өнгийн сандаал болон ижил өнгийн нарны шилтэй хослуулж, төрхөө том цагирган ээмэг ба шигтгээтэй хүзүүний зүүлт зэрэг 1990-ээд оны аксесуараар чимсэн байлаа. Түүнээс санаа аван энэ зуны туршид цагаан болон неон өнгөнүүдээр төрхөө бүрдүүлээрэй.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх