Хайх

“Би ганц бие байхдаа аз жаргалтай байна”. Эмма Уотсон Vogue UK сэтгүүлд

“Би ганц бие байхдаа аз жаргалтай байна”. Эмма Уотсон Vogue UK сэтгүүлд

Арванхоёрдугаар сарын дугаар

Text: Buro.Mongolia


Зураг:

"Харри Поттер" кино дээрх Хермаинигийн дүрээрээ алдаршсан жүжигчин Эмма Уотсон Vogue UK сэтгүүлийн арванхоёрдугаар сарын дугаарын онцлох зочноор уригджээ. Энэ онд Эмма зохиолч Луиза Олкоттын "Little Women" романаар хийгдсэн кинонд гол дүр бүтээсэн байгаа. Киног Грета Гервиг найруулсан бөгөөд Эмма роман дахь том эгч Маргарет Марчын дүрийг гаргажээ.

Сэтгүүлд зориулан ярилцлага өгөхдөө Эмма удахгүй 30 насны босгыг давах гэж буй талаараа сэтгэгдлээ хуваалцсан байна. Жүжигчний хэлснээр энэ он түүний хувьд хүндхэн байсан бөгөөд цаашид амьдралаа ямар байхыг хүсэж байгаа талаараа нэлээдгүй эргэцүүлжээ. Тэрээр насыг ердөө тоо гэж боддог ч далд ухамсартаа энэ тоонд ач холбогдол өгөн маш их бодолд автсан гэнэ.

"30 насны босгыг давах үедээ чи гэр бариагүй, нөхөрт гараагүй, хүүхэдтэй болоогүй, карьер чинь ч мөн тийм ч тогтвортой биш, өөрийгөө хайсаар л байгаа бол мэдээж энэ нь сэтгэлд түгшүүр төрүүлнэ" хэмээн Эмма Уотсон хүлээн зөвшөөрсөн байна.

"Гэхдээ би яг одоо амьдралдаа ганц бие байхдаа маш аз жаргалтай байна. Би өмнө нь хүмүүс ингэж ярихад үүнийг утгагүй зүйл гэж боддог байсан ч удаан хугацаа өнгөрсний дараа өөрөө үүнийг ойлгож, ганцаараа сэтгэл хангалуун амьдарч байгаагаа ухаарсан. Үүнийг би өөр өөртэйгөө хамтран амьдрах нь гэж нэрлэж байгаа".

“Би ганц бие байхдаа аз жаргалтай байна”. Эмма Уотсон Vogue UK сэтгүүлд (фото 1)

“Би ганц бие байхдаа аз жаргалтай байна”. Эмма Уотсон Vogue UK сэтгүүлд (фото 2)

цааш үзэх