Бишрэлт их дэлгүүрийн “Үдшийн худалдаа”-гаас ямар зүйлсийг хямдралтай үнээр авч болох вэ?
Татгалзахын аргагүй санал
Бишрэлт их дэлгүүрийн "Үдшийн худалдаа"-гаар Улаанбаатар хотод зуны хямдралын улирал албан ёсоор эхэлж байна. Баяр наадмыг тохиолдуулан жилдээ ердөө ганцхан удаа уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү худалдаанд Бишрэлт их дэлгүүр брэндүүдээ 70% хүртэл хямдруулж, хэрэглэгчиддээ бэлэг барих юм. Тиймээс хувцасны шүүгээгээ шинэчилж, арьс арчилгаа ба гоо сайхны бүтээгдэхүүнийхээ нөөцийг сэлбэж, мөн үүний зэрэгцээ хүүхдүүддээ хэрэгтэй зүйлсийг нь худалдан авахыг хүсвэл эргэлзэлгүй "Үдшийг худалдаа"-г зориорой.
"Үдшийн худалдаа"-ны үеэр Италийн залуусын бэлэн хувцасны брэнд Sisley-гийн загварууд, Японы арьс арчилгааны Shiseido-гийн бүтээгдэхүүн, Bishrelt Beauty-гийн дэлхийд алдартай тансаг зэрэглэлийн 35 брэндийн 400 гаруй үнэртэн, Италийн алдарт Chicco хүүхдийн брэнд болон бусад олон эд зүйлс хямдарч, бэлэгтэй худалдаа явагдах болно.
Шүүгээгээ шинэчлэх Sisley-гийн загварууд
Загварын ертөнцийн хамгийн сүүлийн үеийн чиг хандлагуудыг шингээсэн орчин үеийн хувцаснуудыг танилцуулдаг Sisley брэнд Улаанбаатар хотын залуусын сонголт болоод багагүй хугацаа өнгөрчээ. Италийн онцгой загварын мэдрэмжийг тав тухтай, биед эвтэйхэн байдалтай хослуулсан хувцаснуудаараа алдартай Sisley брэнд "Үдшийн худалдаа"-ны үеэр бүх загваруудаа 30%-70% хямдруулах болно.
Ямар ч хувцастай зохицох гуталнууд
Оффисын дресс код, гэр бүлийн уулзалт, найзуудын үдэшлэг эсвэл баяр наадам гээд төрөл бүрийн нөхцөл байдалд, ямар ч хувцаслалттай зохицох, хөлд эвтэйхэн гутал олох нь тийм ч амар ажил биш. Яг эдгээр шалгууруудыг хангаж чадах Salamander, Tamaris, Caprice болон бусад олон Итали брэндүүдийн чанартай гуталнууд "Үдшийн худалдаа"-ны үеэр 20%-60% хямдарна.
Бяцхан үрсийн онцгой хэрэглээ
Шинээр төрсөн хүүхэд, гэр бүлийн бяцхан гишүүдэд онцгой халамж хэрэгтэй байдаг. Бяцхан хүүхдүүдийн эмзэг арьсанд зориулсан тусгай арьс арчилгаа, тэдний тав тухыг дээд зэргээр хангах хувцас, гутал, өсөлт хөгжилд нь тохирсон тоглоом мөн аюулгүй байдлыг найдвартай хамгаалах тэрэг, автомашины суудал гэх зэрэг эд зүйлсийг Италийн алдарт Chicco брэндийн мэргэжилтнүүд шинжлэх ухааны судалгаан дээр тулгуурлан үйлдвэрлэдэг. Чанартай, үзэмжтэй, биед эвтэйхэн байхаар зохион бүтээгдсэн хүүхдийн хэрэглээний эд зүйлсийг 20%-50% хямдралтай үнээр нэг дороос худалдан авах боломжтой гэдгээрээ энэ удаагийн "Үдшийн худалдаа" онцлог болж байна.
Улирлын шинэхэн үнэртнүүд ба косметик бүтээгдэхүүнүүд
Үнэр үргэлж дурсамж бүтээдэг. Тиймээс биднийг цаг хугацаагаар аялуулж, он удаан жил дурсагдах нандин дурсамжаа бүтээх боломжийг сүрчиг олгодог. Халуун зунаар шинэхэн цэцэгс, шүүслэг жимсийг санагдуулам сэргэг мэдрэмж өгч, сэрүүн улиралд сэтгэл дулаацуулам романтик уур амьсгал бэлэглэх дэлхийн алдартай брэндүүдийн үнэртнүүдийг Bishrelt Beauty бидэнд өргөн сонголттойгоор танилцуулж ирсэн билээ. Мөн тэд хүчирхэг, үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн тунхаглал болсон Америкийн Revlon брэнд ба орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг бүсгүйчүүдэд зориулсан Францын Bourjois брэндүүдийг манай улсын хэрэглэгчдэд санал болгодог гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа биз ээ. Сайхан мэдээ дуулгахад Наадмын баярыг тохиолдуулан Bishrelt Beauty сүрчигнүүддээ 50% хүртэл хямдрал зарласан ба Revlon ба Bourjois брэндийн бүтээгдэхүүнийг бид мөн 50% хүртэл хямдралтай авах боломж бүрдээд байна.
Үргэлж дэгжин харагдуулах Misaki брэндийн сувдан эдлэлүүд
Сувдан гоёл нь цэмцгэр, эмэгтэйлэг, романтик дүр төрхийг хормын зуур бий болгодог ид шидтэй. Монакогийн сувдны брэнд болох Misaki нь сувдны тансаг чанарыг контемпорари загвартай хослуулсан гоёмсог үнэт эдлэлийг урладаг. Ажил хэрэгч, загварлаг бүсгүйчүүдэд зориулсан Misaki брэндийн гоёлуудыг 40% хүртэл хямдралтай үнээр аваарай.
Эрүүл, үзэсгэлэнтэй арьс бэлэглэх Shiseido
Олон жилийн судалгаа, Японы уламжлалт орц, найрлагыг нэгтгэн Ази бүсгүйчүүдийн арьсанд тусгайлан зориулсан арьс арчилгааны бүтээгдэхүүн гаргадаг Shiseido брэндийг манай улсын хэрэглэгчид маш сайн мэднэ. Арьсны мэдрэхүйг сэргээн, чийгшүүлдэг Essential Energy, нарны хортой туяанаас найдвартай хамгаалдаг Perfect UV Protector, арьсны дархлааг сайжруулдаг Ultimune болон бусад олон цувралууд нь таны аялал, амралтанд гарцаагүй хэрэг болно гэдэгт бид итгэлтэй байна. Таныг тус брэндийн бүтээгдэхүүнүүдийг худалдан авахад Shiseido-гийн зүгээс онцгой бэлэг барих болно.
Бишрэлт их дэлгүүр 2018 оны 7-р сарын 6-наас 7-р сарын 10-ны хооронд үдшийн 23:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллах тул та бүхэн хэрэгцээтэй бүхнээ амжиж аваарай!
Бишрэлт их дэлгүүр
Хаяг: Тэнгис кино театрын замын урд Бишрэлт их дэлгүүр, Утас: 70128977
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу