Хайх

Burberry Аделийн аялан тоглолтын хувцаслалтыг хариуцан ажиллана

Burberry Аделийн аялан тоглолтын хувцаслалтыг хариуцан ажиллана

Хамтын ажиллагаа

Text: Б.Амина


Их Британийн дуучин Адель хамгийн сүүлд гаргасан "25" цомгийнхоо аялан тоглолтын үеэр зөвхөн Burberry брэндийн загваруудаар гоёхоор болжээ

Адель шинэхэн 25 цомгийнхоо хүрээнд энэ оны арваннэгдүгээр сар хүртэл 100 гаруй амьд тоглолттой хөтөлбөр зэхээд байна. Белфаст хотноо болж өнгөрсөн аялан тоглолтын нээлтэнд Адель Burberry брэндийн бүтээлч захирал Кристофер Бейлигийн түүнд зориулан урласан гар хатгамалтай, хар торгон даашинз өмсчээ.

Burberry Аделийн аялан тоглолтын хувцаслалтыг хариуцан ажиллана (фото 1)

Burberry брэндийн бүтээлч захирал Кристофер Бейли хэлэхдээ "Адельтэй хамтран ажиллах болсон нь нэр хүндийн хэрэг юм. Тэр гайхалтай уран бүтээлч бөгөөд би түүний хөгжилтэй байдал, амьдралын хандлага, хүчирхэг хоолой, уран бүтээл гээд бүгдийг нь биширдэг" гэж ярьжээ.

 

цааш үзэх