CFDA 2019: Загварын “Оскар”-т нэр дэвшиж буй уран бүтээлчдийн бүрэн жагсаалт
Загварын салбарын шилдгүүд тун удахгүй тодорно
Америкийн Загвар Зохион Бүтээгчдийн Зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг загварын салбарын "Оскар" гэх тодотголтой "CFDA Awards 2019" шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчид тодорлоо. 2019 оны CFDA Awards арга хэмжээ зургаадугаар сарын 3-нд Нью-Йорк хотын Бруклиний музейд зохион байгуулагдахаар болжээ. Дашрамд дурдахад дизайнер Том Форд Америкийн Загвар Зохион Бүтээгчдийн Зөвлөлийн ерөнхийлөгчөөр томилогдсон ба тэрбээр CFDA Awards наадмаас таван удаа шагнал хүртэж байсан билээ.
Шилдэг эмэгтэй хувцасны дизайнер
Brandon Maxwell брэндийн дизайнер Брэндон Максвелл
Marc Jacobs брэндийн дизайнер Марк Жейкобс
Rodarte брэндийн дизайнерууд Кейт ба Лора Малливи
Rosie Assoulin брэндийн дизайнер Рози Ассулин
Sies Marjan брэндийн дизайнер Сандер Лак
Шилдэг эрэгтэй хувцасны дизайнер
Amiri брэндийн дизайнер Майк Амири
Off-White брэндийн дизайнер Виржил Абло
Pyer Moss брэндийн дизайнер Керби-Жан Реймонд
Rick Owens брэндийн дизайнер Рик Оуэнс
Thom Browne New York брэндийн дизайнер Том Браун
Шилдэг аксесуар, гоёл чимэглэлийн дизайнер
Jennifer Fisher Jewelry брэндийн дизайнер Женнифер Фишер
Off-White брэндийн дизайнер Виржил Абло
Tabitha Simmons брэндийн дизайнер Табита Симмонс
Telfar брэндийн дизайнер Тефлар Клеменс
The Row брэндийн дизайнерууд Эшли ба Мэри-Кейт Олсен
Шинээр гарч ирж буй авьяастан шагнал
Bode брэндийн дизайнер Адамс Бод
Foundrae брэндийн дизайнер Бет Багдейкей
Heron Preston брэндийн дизайнер Херон Престон
Khaite брэндийн дизайнер Кэтрин Гольштейн
Staud брэндийн дизайнерууд Сара Стаудингер ба Жорж Аугусто
Оны шилдэг олон улсын дизайнер шагнал
Alexander McQueen брэндийн дизайнер Сара Бертон
Оны шилдэг хэвлэл мэдээлэл
Линн Яегер
‘Эерэг өөрчлөлт' шагнал
Эйлин Фишер