Chanel брэнд Iphone-д зориулсан эможи гаргалаа
Пастель ягаан өнгийн
Намар-өвөл 2017 улирлын загварын шоунд зориулж Chanel брэнд iPhone гар утсанд зориулсан цуврал эможи гаргалаа.
Rouge Coco Gloss Sticker хэмээн нэрлэгдсэн энэхүү цуврал нь ерөнхийдөө пастель ягаан өнгөөр дагнасан бөгөөд ихэнх эможинд Chanel ордны алдарт лого орсон харагдана. Түүнчлэн эможинуудыг сайтар ажиглавал Карл Лагерфельдын өмнөх улиралд танилцуулсан аяллын сэдэвтэй цуглуулгын үндсэн элементүүд танигдах болно. Шинэ эможийг App Store-оос үнэгүй татах боломжтой.
Дашрамд дурдахад өмнө нь COMME des GARÇONS PLAY ба Kenzo x H&M брэндүүд ийм өөрийн гэсэн эможи гаргаж байсан юм.