Хайх

Chanel-ын \"найз залуу\" загварын бугуйн цаг

Chanel-ын "найз залуу" загварын бугуйн цаг

Жинхэнэ хатагтай нарт зориулав

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

“Бойфренд” гэх шинэ чиг хандлага зөвхөн хувцас загварт биш, мөн бугуйн цагны салбарт ажиглагдаж эхэллээ

Саяхан болж өнгөрсөн Baselworld-2016 үзэсгэлэн дээр Chanel брэнд Boy.friend нэртэй шинэ загварын бугуйн цаг танилцууллаа. Энэ цаг нь бойфрейнд маягийн өмд, эрэгтэй эсгүүртэй сул цамц, цув гэх зэрэг хувцаснуудтай төгс зохицох юм. Ихэнх эрэгтэй бугуйн цагийг тодорхойлдог цэмцгэр ба дэгжин чанар мөн Boy.friend загварт бий. Зарим бүсгүйчүүд заавал тод өнгө, цэцэгсийн хээ, эмэгтэйлэг чанар гэлтгүй, илүү дутуу элементгүй эршүүд зүйлсэд дуртай байдаг шүү дээ. Очир-эрдэнэ шигтгээтэй эсвэл огтхон ч шигтгээгүй, цагаан эсвэл шар алтан корпустай, энгийн эсвэл матрын арьсан оосортой гэх зэрэг нийт таван төрлийн загвар энэ сараас эхлэн брэндийн албан ёсны бутикүүдээр борлуулагдаж байна.

Дашрамд дурдахад брэндийн мэргэжилтнүүд энэ цагны дэлгэцийг бүтээхдээ алдарт Chanel №5 сүрчгийн тэгш өнцөгт савалгаанаас урам авч, ажилласан гэнэ.

цааш үзэх