Хайх

Coach-ийн pre-fall 2016 цуглуулгын сурталчилгаа

Coach-ийн pre-fall 2016 цуглуулгын сурталчилгаа

Аялагчид

Text: Buro.Mongolia


Зураг:

Дизайнер Стюарт Виверс Coach-ийн бүтээлч захирлаар томилогдсоноос хойш брэндийн цуглуулгууд нэлээд “Америк” хэв маягтай болсон нь үргэлжилж байна

Pre-fall 2016 цуглуулгын гол баатраар Юрийн галавын цэцэрлэгийн динозаврууд тодорсныг та бүгд санаж байгаа байх. Динозаврын хээтэй свитер, цамц ба бомбер хүрмүүд ковбой загварын савхин өмд, юбка ба даашинзтай хосолж, эртний АНУ-ыг санагдуулж байсан юм.

Аль арван хоёрдугаар сард каталогио танилцуулсан энэхүү цуглуулгын сурталчилгаа дөнгөж хэдхэн хоногийн өмнө бэлэн боллоо. Харамсалтай нь сурталчилгааны зураглалд нэг ч динозавр олж харагдсангүй. Загвар өмсөгчид харин машины арын суудал дээр тухлан сууж, төрөлх жижиг хотоосоо том ертөнц рүү чиглэн явж буйгаар гарчээ. Сурталчилгаанд Имаан Хаммам, Рианна ван Ромпей ба Лекси Болинг нар оролцсон байна.

Coach-ийн pre-fall 2016 цуглуулгын сурталчилгаа (фото 1)Coach-ийн pre-fall 2016 цуглуулгын сурталчилгаа (фото 2)Coach-ийн pre-fall 2016 цуглуулгын сурталчилгаа (фото 3)

Coach-ийн pre-fall 2016 цуглуулгын сурталчилгаа (фото 4)

цааш үзэх