Саудын Арабын гүнж Vogue Arabia-гийн ерөнхий редактор боллоо
Тун удахгүй
Аль нэг жилийн өмнөөс яригдаж эхэлсэн Vogue Arabia сэтгүүл гарна гэх цуурхлыг Condé Nast дөнгөж өчигдөрхөн батлаж, албан ёсны мэдэгдэл хийлээ
Саудын Арабын гүнж Дина Абдулазиз ерөнхий редактораар нь томилогдсон Vogue Arabia сэтгүүлийн онлайн хувилбар энэ оны есдүгээр сард нээгдэж, харин хэвлэгдмэл хувилбар нь 2017 оны хавар худалдаанд гарахаар болжээ.
Дино Абдулазиз Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа "250 гаруй сая хүнтэй Араб улсад хэзээ ч өөрийн гэсэн Vogue байгаагүй. Харин өнөөдөр бид удаан хугацааны турш хөдөлмөрлөсний эцэст тэрхүү том зорилтыг биелүүллээ" гэж өгүүлсэн байна.
Мөн Vogue Arabia сэтгүүлийг гаргах зорилгоор Condé Nast International компани Арабын Style.com онлайн сэтгүүлийг хариуцдаг Nervora компанитай хүч нэгтгэх гэнэ.