Демна Гвасалиа загварын “Оскар" хүртэнэ
CFDA Fashion Awards 2017 шагнал гардуулах ёслолын шилдэг олон улсын дизайнер
Загварын ертөнц дахь "Оскар" гэгддэг CFDA Fashion Awards шагнал гардуулах ёслол зургаадугаар сарын 5-нд Нью-Йорк хотод зохион байгуулагдах болно. Үүнтэй холбогдуулан өчигдөр дизайнер Диана фон Фюрстенберг нэр дэвшигчдийн нэрсийг олонд зарлалаа.
Энэ жилийн "Шилдэг эмэгтэй хувцасны дизайнер" төрөлд Жозеф Альтуззара (Altuzzara), Марк Жейкобс, Раф Симонс (Calvin Klein), Лазаро Эрнандес ба Жек МакКалоу (Proenza Schouler), Эшли Олсен ба Мэри-Кейт Олсен (The Row) нар нэр дэвшжээ.
Тэдний дундаас "Шилдэг эрэгтэй хувцасны дизайнер" өргөмжлөлийг Раф Симонс (Calvin Klein), Роберт Геллер, Том Браун, Тим Коппенс ба Тодд Снайдер нар хүртэх магадлалтай байна.
Харин Жеффри Бинийн нэрэмжит "Загварын салбарын хөгжилд хувь нэмэр оруулсан уран бүтээлч" шагналыг Рик Оуэнс хүртэх нь тодорхой болжээ. Мөн олон улсын оны шилдэг дизайнераар Демна Гвасалия нэрлэгдсэн байна.
Сануулж хэлэхэд өнгөрсөн жилийн шагнал гардуулах ёслол дээр "Шилдэг эмэгтэй хувцасны дизайнер" номинацад Марк Жейкобс ялалт байгуулж, харин "Шилдэг эрэгтэй хувцасны дизайнер" тодотголыг Том Браун хүртсэн билээ.