Хайх

Өнөөдөр таны харах хамгийн гоё зургууд: Walt Disney-н баатрууд загварын ертөнцөд

Өнөөдөр таны харах хамгийн гоё зургууд: Walt Disney-н баатрууд загварын ертөнцөд

@greg_gr

Text: Buro.Mongolia


Цасан гоо, Покахонтас,Рапанзел, Жасмин болоод Аладдин зэрэг анимейшн ертөнцийн одуудыг загварын салбарт, улаан хивсэн дээр, алдартай сэтгүүлүүдийн нүүрэн дээр гаргадаг Грекийн чимэглэлийн зураач Грегори Масаурастын сонирхолтой зургуудаас танд танилцуулъя

Үзэсгэлэнтэй бүсгүйчүүд бүгд л алдартай загварын сэтгүүлийн нүүрэнд гарч, олны танил эрхмүүд цөмөөрөө улаан хивсэн дээр уригдан алхдаг. Тэгвэл Walt Disney-н баатруудыг өнөө үеийн загварын ертөнцөд авчирдаг нэгэн уран сэтгэмжит Instagram-ын од залууг та бүхэнд танилцуулж байна. Түүний зургууд Үнсгэлжинг Vogue сэтгүүлийн нүүрэнд гаргаж, Цасан гуаг Каннын кино наадмын улаан хивсэн дээр алхуулж, Покaхoнтaсыг Balmain-ы нүүр царай болгосон байх аж. Дээр нь мөн Аладдин street style од болон хувирч, Ариел ханхүүтэйгээ хамт Jaun Paul Gaultier-ын сүрчигний рекламанд тогложээ. Шрекийн гэргий Фионаг бас Time сэтгүүлийн онцлох дүр болсон байгааг ч харах сонирхолтой аж. 

Чимэглэлийн зураач Грегори Масаурастын уран сэтгэмж бодит амьдрал хийгээд анимейшн ертөнцийг холбож чадсан харагдана. Тиймээс түүний бүтээлүүд олон уншигчдын сонирхлыг төрүүлж, хүүхэд насны дурсамжийг сэргээж магадгүй. Бас бяцхан охидуудаа загварын ертөнцтэй танилцуулах сонирхолтой аялал  ч болж болох юм. 

 

Me & Mickey Mouse we are addicted in @mark_milan_shoes #AnimationInReality #Disney

A photo posted by Gregory Masouras (@greg_gr) on

 

 

цааш үзэх