Хайх

DKNY брэндийн бүтээлч захирлууд албан тушаалаа орхилоо

DKNY брэндийн бүтээлч захирлууд албан тушаалаа орхилоо

Өөрсдийн бүтээсэн хувцаснууд дээр анхаарна

Text: Ө.Тодгэрэл


2015 оны есдүгээр сараас эхлэн DKNY брэндийн бүтээлч захилын суудлыг хашсан залуу дизайнерууд Дао-И Чоу ба Максвелл Осборн нар брэндийг орхиж, Public School гэх өөрсдийн нэрийн марк дээр төвлөрөхөөр шийджээ

WWD сэтгүүлийн мэдэгдэж буйгаар DKNY брэндэд тун удахгүй томоохон хүний нөөцийн өөрчлөлт орох гэж байна. Donna Karan International компанийг зөвхөн бүтээлч захирлууд Дао-И Чоу ба Максвелл Осборн нар гэлтгүй, мөн ерөнхий захирал Каролин Браун орхихоор болсон байна. Тэд энэ оны сүүлээр албан тушаалаа хариуцуулж өгөх гэнэ.

Эдгээр гурван хүн ажлаасаа гарахаар шийдсэн нь брэнд саяхан шинэ толгой компанийн мэдэл рүү шилжсэнтэй холбоотой юм. Өмнө нь LVMH Moët Hennessy Louis Vuitton группийн эзэмшилд байсан Donna Karan International энэ оны долоодугаар сард G-III Apparel Group, Ltd. компанид 650 сая долларын үнээр зарагдсан байгаа.

DKNY брэндийн бүтээлч захирлууд албан тушаалаа орхилоо (фото 1)

"Компанийг саяхан өөр группт худалдаалагдаж, шинэхэн арга барилын дагуу ажиллах болсонтой холбогдуулан бид албан тушаалаа орхиж, өөрсдийн нэрийн марк дээр илүү төвлөрөхийг зорьлоо. DKNY-ийн гайхамшигтай хамт олонтой энэ урт хугацаанд турш хамтарч, үнэлж барамгүй туршлага хуримтлуулсандаа бид маш их баяртай байна. Компани ирээдүйд улам эрчимтэй хөгжиж, олон том амжилт гаргаасай гэж бид хүсэж байна" хэмээн дизайнерууд албан ёсны мэдэгдэлдээ өгүүлжээ.

цааш үзэх