Хайх

Дуучин Рианна залуу гутал загвар зохион бүтээгч Амина Муаддиг ажилд авлаа

Дуучин Рианна залуу гутал загвар зохион бүтээгч Амина Муаддиг ажилд авлаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Гутал загвар зохион бүтээгч Амина Муаддигийн гоёмсог өсгийтэй гутлуудыг та аль хэдийнэ Instagram сүлжээнд харж амжсан байх. Учир нь тэрээр ердөө нэг жилийн өмнө өөрийн нэрийн брэнд, бүтээгдэхүүнээ Instagram хуудаснаа танилцуулан худалдаалж эхэлсэн бөгөөд бүх бараа нь нэг өдрийн дотор зарагдаж дуусан маш хурдан амжилтад хүрч чадсан юм.

Улмаар өнөөдөр Амина Муаддигийн гоёмсог, геометрийн хэлбэр дүрс бүхий өсгийтэй загварууд нь дэлхийн хамгийн алдартай, хүчирхэг эмэгтэйчүүдийн сонголт болсон байна. Кендалл Женнер, Дуа Липа, мөн Йордан улсын хатан хаан Раниа нар түүний байнгын үйлчлүүлэгчдийн нэг юм. Харин дуучин Рианнагийн хувьд хувийн стилист нь түүнд зориулан Аминагийн гутлуудыг худалдаж авснаар уг брэндтэй анх танилцсан түүхтэй билээ. Үүнээс хойш 2019 оны есдүгээр сард Рианнагийн Savage x Fenty загварын шоунд оролцсон загвар өмсөгчид Муаддигийн гутлуудыг өмссөн бөгөөд цаашлаад  энэ арванхоёрдугаар сарын эхээр Рианна Амина Муаддиг өөрийн Fenty брэндийн шинэ цуглуулгад зориулан гутал загвар зохион бүтээгчээр ажилд авсан байна.

Амина өөрийн нэрийн брэндээс гадна Alexandre Vauthier брэндэд зориулан гутлын дизайн гаргадаг байгаа.

 

цааш үзэх