Хайх

Эди Слиман Celine брэндэд зориулcан анхны эрэгтэй загваруудыг харууллаа

Пост-панк уур амьсгалтай сурталчилгаа

Text: Buro.Mongolia


 

Celine брэндийн бүтээлч захирал Эди Слиман брэндэд зориулсан анхны эрэгтэй цуглуулгын сурталчилгааг цацлаа. Гэрэл зургуудаас бүрдэх уг бичлэгт бариу загварын хослол, савхин хүрэм, ковбой малгай, судалтай цамц зэрэг загварууд багтсан байлаа. Пост-панк уур амьсгалтай гэрэл зургийн бүтээлч санааг 1970-аад оны сүүлээр францын залуусын дунд нэрд гарч байсан панк болон "Хүйтэн давалгаа" гэх хөгжмийн урсгалаас авчээ.

Дашрамд дурдахад нэгдүгээр сард Celine брэндийн бүтээлч захирлаар томилогдсон Эди Слиман аравдугаар сард брэндэд зориулсан анхны эмэгтэй цуглуулга танилцуулсан ба түүний бүтээлүүд багагүй шүүмжлэлд өртсөн байгаа. Эди Слиманы тухай дэлгэрэнгүй мэдээг эндээс хүлээн авч уншаарай.

 

 

 

 

 

 

цааш үзэх