Эмили Ратаковски усны хувцасны брэнд үүсгэн байгууллаа
Загваруудын үнэ 75 ам.доллараас эхэлнэ
Загвар өмсөгч ба жүжигчин Эмили Ратаковски Inamorata нэртэй усны хувцасны брэнд үүсгэн байгуулж, анхны цуглуулгаа танилцууллаа.
"Би Сан-Диего хотод өссөн тул өдөр бүр л усны хувцас өмсдөг байлаа. Бүр 16 настай байхдаа заримдаа өглөө сэрээд энгийн хувцас биш харин усны хувцас өмсөж, өглөөний цайндаа кофе ба буррито идэхээр явдаг байсан шүү" хэмээн Ратаковски шинэ брэндийн талаар хэвлэл мэдээллийнхэнд ярьжээ.
Inamorata брэндийн анхны сурталчилгаанд Ратаковски өөрийн биеэр оролцсон бөгөөд нэлээд тачаангуй загвартай усны хувцаснуудаар гоён зургаа даруулсан харагдлаа. Цуглуулгад 160 ам.доллараар үнэлэгдсэн нэг хэсгээс бүрдсэн загвар болон тус бүрдээ 75-80 ам.долларын үнэтэй салангид загвар гээд нийт зургаан төрлийн усны хувцас багтжээ.
Цуглуулгыг брэндийн албан ёсны вебсайт дээрээс худалдан авах боломжтой.