Хайх

Алекса Чанг шинэ онлайн цувралаараа загварын салбарын нууцыг дэлгэх гэж байна

“Үүнийг” загварын ертөнцөд хэрхэн хийх вэ

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Тэрбээр өөрийн туршлага, мэдлэгээ ашиглаж, Их Британийн Vogue сэтгүүлийн YouTube хуудсаар дамжуулан загварын ертөнцийн нууцыг олонд дэлгэхээр шийджээ

Алекса Чанг анх өсвөр насандаа модель мэргэжлээр загварт хөл тавьсан бөгөөд одоо хүртэл энэ салбартаа хөгжсөөр байна. Модель, хөтлөгч, заримдаа "бяцхан" дизайнер, зохиолч гээд товчхондоо бол маш загварлаг бүсгүй гэгддэг Алекса Чанг өөрийн хүрээлэлдээ маш их амжилт олж чадсан нэгэн.  Чанг үргэлж шинийг санаачлан туршиж, шинэ зүйлд суралцахад хэзээд бэлэн байдаг нь түүнийг онцгой болгодог. Тэрбээр энэ удаад английн Vogue сэтгүүлийн YouTube хуудсаар дамжуулан, жижиг онлайн төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Алекса загварын салбартай холбоотой төрөл бүрийн сэдвүүд хөндөж, судалгаа хийж, хүмүүсийн сонирхлыг хамгийн ихээр татсан асуултуудад хариулахыг хичээх болно. Тодруулбал тэр Google хайлт, Facebook шүтэн бишрэгчдийн хүсэлт болон British Fashion Council-ын саналын дагуу судалгаагаа явуулах юм байна. 

Цуврал нэвтрүүлгийн танилцуулга YouTube дээр тавигдаад амжсан тул Алексагийн шинэ төсөлтэй эндээс танилцаарай. Алекса сонирхолтой сэдвүүд хөндөхөөс гадна, өөрийн алдар нэрийг ашиглаж олны танил "од"-уудыг нэвтрүүлэгтээ урих бололтой. Жишээ нь түүний нэвтрүүлэгт Пол Смит, Кристофер Кейн болон Оливье Рустен нар зочлосон харагдлаа.

Энэхүү төслийн нээлт есдүгээр сарын 15-нд болно.

 

цааш үзэх