Хайх

Gucci 12 ам.долларын үнэтэй пүүз худалдаанд гаргалаа

Gucci 12 ам.долларын үнэтэй пүүз худалдаанд гаргалаа

Виртуал орчинд л өмсөх боломжтой

Text: Buro.Mongolia


Gucci брэнд AR технологийн Wanna компанитай хамтран виртуал орчинд л өмсөх боломжтой пүүз борлуулж эхэллээ. Алессандро Микелегийн зохион бүтээсэн неон өнгийн Virtual 25 загварын пүүзийг Wanna болон Gucci-гийн апп дээрээс 12 ам.долларын үнэтэйгээр худалдан авах боломжтой ба зөвхөн фильтр хэлбэрээр өмсөх боломжтой. Gucci брэнд өмнө нь Sims, Roblox зэрэг тоглоомуудтай хамтран виртуал загварууд гаргаж байсан юм. Харин энэ удаа тэдний гаргаад буй виртуал пүүз нь технологийн хорхойтнууд болох Z үеийнхний анхаарлыг татна хэмээн үзэж байна.

Gucci 12 ам.долларын үнэтэй пүүз худалдаанд гаргалаа (фото 1)

Пүүз болон бугуйн цагийг AR хувилбараар туршиж үзэн худалдан авалт хийх боломж олгодог Wanna аппликейшнд Nike, adidas, Reebok зэрэг олон брэндийн загварууд үнэгүй байршдаг билээ. Wanna аппын үүсгэн байгуулагч Сергей Архангельский Business of Fashion сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Ирэх 10 жилд виртуал загвар гаргах нь брэндүүдийн хувьд ашиг орлогын томоохон үүсвэр болж магадгүй юм. Харин манай компанийн зорилго бүтээгдэхүүний зургийг ашиглан бодит мэтээр туршиж үзэн үйлчлүүлэгчдийн худалдан авалтыг дэмжих юм" хэмээн ярьжээ.

Сонирхуулахад хамгийн анхны виртуал загваруудыг 2018 онд Carlings худалдааны вебсайт гаргаж байсан ба тухайн үедээ багагүй шуугиан тарьж байсан билээ.

Gucci 12 ам.долларын үнэтэй пүүз худалдаанд гаргалаа (фото 2)

Gucci 12 ам.долларын үнэтэй пүүз худалдаанд гаргалаа (фото 3)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх