Хайх

Үнэгүй татаж аваарай: Gucci брэнд буддаг ном гаргалаа

Үнэгүй татаж аваарай: Gucci брэнд буддаг ном гаргалаа

Японы уран бүтээлч Юко Хигүчитэй хамтран гаргажээ

Text: Buro.Mongolia


Gucci брэнд бяцхан хүүхдүүдэд зориулсан буддаг ном гаргалаа. Японы уран бүтээлч Юко Хигүчитэй хамтран гаргасан энэ номд буддаг хар зургууд, хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх хөгжөөнт тоглоом зэрэг багтжээ. Хамгийн гайхалтай нь энэхүү номыг Gucci-гийн албан ёсны веб хуудсан дээрээс үнэгүй татах боломжтой байна.

Сонирхуулахад Gucci брэнд жил бүр уран бүтээлчидтэй хамтарсан капсул цуглуулгыг гаргадаг ба энэ удаад Юко Хигүчитэй хамтран хүүхдийн цуглуулга гаргасан байгаа. Японы уран бүтээлч Юко Хигүчи нь үлгэр, зүүдний мэт ертөнцийг дүрслэн харуулдаг уран бүтээлч билээ.

Та Gucci ба Юко Хигүчи нарын гаргасан буддаг номыг татаж авахыг хүсвэл энд дарна уу.

 

цааш үзэх