Хамгийн анхны дижитал хувцасны цуглуулга худалдаанд гарлаа
Зөвхөн дижитал орчинд оршин тогтноно
Скандинавын Carlings худалдааны вебсайт намар-өвлийн улиралд зориулсан капсул цуглуулгаа дижитал хэлбэрээр худалдаанд гаргалаа. Гурван хэмжээст график дизайны аргаар бүтсэн өвлийн куртка, цасны өмд, hoodie цамц зэргээс бүрдэх "Neo-Ex" цуглуулгыг худалдан авсан тохиолдолд та өөрийн гэрэл зураг болон Fortnite тоглоомын дүрдээ өмсүүлэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл уг цуглуулга нь зөвхөн дижитал орчинд оршин тогтнох юм.
Carlings компанийн удирдлагууд дижитал хэлбэрээр гарч буй энэхүү цуглуулгыг хог хаягдлыг багасгахад хувь нэмэр оруулна гэдгийг онцолж байгаа юм. Түүнчлэн Carlings компанийн гүйцэтгэх захирал Рони Микалсен "Neo-Ex цуглуулгаар дамжуулан бидний төсөөлдөг ирээдүй тун ойрхон ирснийг илэрхийлэхийг зорилоо" хэмээн ярьжээ.
"Neo-Ex" цуглуулгыг 11-33 ам.долларын үнээр Carlings.com вебсайт дээрээс худалдан авах боломжтой.