Хайх

Gucci-гийн хошин мэдрэмжтэй бугуйн цагууд

Gucci-гийн хошин мэдрэмжтэй бугуйн цагууд

Мөрөөдлийн загварууд

Text: Ө.Тодгэрэл


Дизайнер Алессандро Микелегийн урласан анхны бугуйн цагны цуглуулга гоёл чимэглэлийн салбарт цоо шинэ хэв маягийг нэвтрүүллээ.

Саяхан олон нийтийн сүлжээгээр "meme" хэлбэрийн хөгжилтэй сурталчилгаа явуулсан Gucci брэнд сурталчилгааны гол дүр болох бугуйн цагуудыг тун удахгүй худалдаанд гаргах гэж байна. Загварын ордны хошин мэдрэмж, бүтээлч байдал ба этгээд хэв маягийг өөртөө агуулсан шинэ цагууд аль хэдийнээ загварлаг бүсгүйчүүдийн мөрөөдлийн жагсаалтад багтжээ.

Gucci-гийн хошин мэдрэмжтэй бугуйн цагууд (фото 1)

Шинэ цуглуулгад Gucci-гийн алдарт гурван өнгийн судалтай хээ, муурын дүрслэл, мөн хуучинсаг дизайн зэрэг нь орчин үеийн граффити урлагтай нэгдэж, анхаарал татам бугуйн цагууд бий болгосон байна. 1970 ба 80-аад онуудыг санагдуулам эдгээр зугаатай загварууд тавдугаар сараас эхлэн брэндийн албан ёсны вебсайт дээр худалдаалагдах тул борлуулагдаж дуусахаас нь өмнө яаравчлаарай.

цааш үзэх