Гурван сая Монгол хүнд таван сая долларын гутал
2016 оны эхний есөн сарын байдлаар
Монголчууд дэлхийн шилдэг итали гутланд үнэхээр хайртай гэдэг нь Гаалийн ерөнхий газрын гаргасан аравдугаар сарын статистик судалгаанаас харагдана. Есөн сарын хугацаанд бид нийт 51 орноос гутал худалдаж авснаас Итали улсад хамгийн их үнэ төлжээ. Италиас монголчууд 1 сая 626 мянган долларын 19,566 хос савхин гутал авсан байна. Итали гутал гэдгийн ард Gucci, Prada, Salvatore Ferragamo, Geox, Tod`s, Alberto Fermani зэрэг алдартай брэндүүдийн нэр давхар агуулагдаж байдаг билээ. Харин БНХАУ-аас монголчууд 1 сая 156 мянган долларын үнэ бүхий 45,173 хос гутал авчээ.
Тоо хэмжээгээр нь авч үзвэл Итали, БНХАУ-ын гутлаас гадна Монголчууд Солонгос (7,721), Вьетнам (7,471), ОХУ (5,941), АНУ (4,029) зэрэг орнуудад үйлдвэрлэгдсэн савхин гутлыг түлхүү хэрэглэж байна.