Гутлын мэргэжилтэн Маноло Бланикийн тухай кино гарна
Тун удахгүй
"The Boy Who Made Shoes for Lizards" гэх нэртэй Бланикийн намтар киног найруулагч Майкл Робертсон хариуцаж ажиллажээ. Найруулагч урьд өмнө нь гутлын дизайнертай хамтарч, түүний бага насыг өгүүлэх богино хэмжээний бүтээл гаргаж байсан юм. Харин одоо бид Маноло Бланикийн амьдралыг бүхлээр нь харах боломжтой болж байна. "Маноло бид хоёр 30 гаруй жилийн турш нөхөрлөж байна. Түүний олон талт ухаан, романтик сэтгэл бас бүтээлч зан чанар хүн бүрийг татах увьдастай" хэмээн Майкл ярьжээ.
Түүнчлэн удахгүй дэлгэцнээ гарах шинэ киноны зураг авалтад Анна Винтур, Рианна, "Sex and the City"-гийн зохиолч Кэндес Бушнелл, Наоми Кэмпбелл болон бусад алдартнууд оролцсон гэх баяртай мэдээ интернет сүлжээгээр тархаад байна. Киноны нээлтийг тэсэн ядан хүлээцгээе.