H&M дараагийн хамтын ажиллагааныхаа хамтрагчаар Kenzo-г сонголоо!
Шуурхай мэдээ
Кэрол Лим ба Умберто Леон нар Kenzo-гийн бүтээлч захирлаар томилогдсоноос хойш Парисын загварын ордон амь орох шиг л болсон. Барын дүрстэй цамц гэх зэрэг гудамжны уур амьсгалтай загварлаг хувцаснууд маш их амжилт олж чадсан юм. Сүүлийн үед олны анхаарлын төвд өөр брэндүүд өртөх нь илүүтэй болсон ч дизайнеруудын тод өнгө ба сонирхолтой хээ дүрсийг брэндийн шүтэн бишрэгчид мартаагүй байгаа. Тиймээс H&M-тэй хамтран гаргах шинэ цуглуулга олны дунд эрэлттэй байх нь гарцаагүй биз ээ.
Шинэ цуглуулгад эрэгтэй ба эмэгтэй загвар мөн аксесуарууд багтах гэнэ. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор гараагүй байгаа ч H&M-ийн хамт олон уламжлал ёсоороо тун удалгүй нууцаа бага, багаар дэлгэж эхлэх байх. Цуглуулга өнгөрсөн жилийнх шиг ээ арван нэгдүгээр сарын 3-нд худалдаанд гарна.