Harper's Bazaar-д зориулсан Карин Ройтфельдийн “Бидний шүтээнүүд” төслийн үргэлжлэл
Алдар нэрийн мөч
Harper's Bazaar сэтгүүлийн өнгөрсөн 9-р сарын дугаарт зориулсан Карин Ройтфельдийн “Бидний шүтээнүүд” зураг авалтанд Леди Гага, Линда Евангелиста, Пенелопа Круз зэрэг 32 олны танил бүсгүйчүүд оролцсон билээ
Энэ жилийн 9-р сард Карин Ройтфельд "Бидний шүтээнүүд" төслөө дахин Harper's Bazaar сэтгүүлд гаргахаар болжээ. Одоогоор Мэрайя Кэри, Жессика Честейн, Рози Хантингтон-Уайтли, Лаки Блю Смит болон Крис Ли нар шинэ зурганд оролцох нь тодорхой болжээ. Жагсаалтаас харвал энэ жил бүсгүйчүүдээс гадна эрчүүд ч "Бидний шүтээнүүд"-д нэгдэх юм байна. Зургийн зохиолчоор Жан-Поль Гуд ажиллана.
Уг төсөлд зориулж 9-дүгээр сарын 16-нд, Нью-Йоркийн Plaza зочид буудалд тусгай үдэшлэг зохиох бөгөөд Кэти Перри гол баатар нь байх болно.